Төлөвлөгөөний мэдээлэл

ХААН БОЛСОН ЕСҮС: Timothy Keller-ын эрхлэн гаргасан Дахин амилсан баярт зориулсан чимээгүй цагЗагвар

JESUS THE KING: An Easter Devotional By Timothy Keller

9-с 5 дахь өдөр

"Есүс амиа өргөхөөс өөр аргагүй болсон"



Ёстой гэсэн үгийг хэрэглэснээрээ, Есүс амиа өргөхөөр төлөвлөж байгаагаа харуулсан—бөгөөд Тэрээр үүнийг сайн дураараа хийж байгаагаа харуулсан. Тэрээр зүгээр л энэ бол болох магадлалтай зүйл хэмээн таамаг дэвшүүлээгүй. Энэ нь магадгүй Петрийг хамгийн ихээр доромжилсон мэт санагдсан зүйл байсан байх. "Би тулалдах болно тэгээд ялах болно" гэж Есүс хэлж болох байсан ч, Тэрээр, "Үүний тулд л Би ирсэн бөгөөд; Би амиа өргөхөөр төлөвлөсөн!" гэж хэлсэн. Үүнийг Петрт ойлгуулж хэлэх ямар ч арга байгаагүй.



Тиймээс л Есүс ийнхүү хэлэх тэр л мөчөөс эхлэн Петр Түүнийг "буруушааж" эхлэсэн. Энэ бол Есүсийн муу ёрын сүнснүүдэд хийдэг зүйлийг тодорхойлоход ашиглагдсан үйл үг байсан. Энэ нь Петр Есүсийг хамгийн хатуу хэлээр зэмлэж байсан гэсэн үг. Яагаад Петр ийм их гутаагдсан байсан бөгөөд Есүсийг жинхэнэ Эзэн болохыг нь тодорхойлсныхоо яг дараа нь Түүн рүү ийнхүү дайрсан юм бол? Ээжийнхээ хөлөнд сууж байхаасаа эхлээд Петр үргэлж, жинхэнэ Эзэн ирэх үед хаан суудалд дээш залрах замаар Тэрээр муу ёрын зүйлс болон шударга бус байдлыг ялах болно хэмээн сургагдсаар ирсэн. Харин энд Есүс ийнхүү хэлдэг, "Тийм, Би бол Эзэн, Хаан, гэвч Би амьдрахын тулд бус харин амиа өргөхийн тулд ирсэн. Би эрх мэдлийг олж авахын тулд бус харин эрх мэдлээ алдахын тулд энд ирсэн; би энд захирахын тулд бус харин үйлчлэхийн тулд ирсэн. Ийнхүү Би муу ёрын зүйлсийг даван дийлж бүхнийг зөвт байдалд нь оруулах болно."



Хүний Хүү зөвхөн зовж шаналах болно гэж хэлээгүй; харин Тэрээр Хүний Хүү зовж шаналах ёстой гэж хэлсэн. Энэ үг үнэхээр гол чухал байсан учраас хоёр удаа хэрэглэгдсэн байдаг: "Хүний Хүү маш олон янзаар зовж шаналах ёстой . . . Тэрээр амиа өргөх ёстой." Ёстой гэсэн үг бүтэн өгүүлбэрийг тодотгон бас хянаж байгаа бөгөөд энэ нь уг жагсаалтад байгаа бүхэн зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Есүс зовж шаналах ёстой, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх ёстой, амиа өргөх ёстой, дахин амилах ёстой. Энэ дэлхийн түүхэн дэхь хамгийн чухал ач холбогдолтой үгсийн нэг бол энэ үг бөгөөд энэ нь маш айдас төрүүлэм үг мөн. Есүсийн хэлсэн нь зүгээр л, "Би амиа өргөхөөр ирсэн" байгаагүй, харин " Би амиа өргөх ёстой. Миний амиа өргөх нь үнэхээр зайлшгүй шаардлагатай зүйл. Намайг амиа өргөхөөс нааш Үг болон таны амьдрал шинэчлэгдэх боломжгүй." Есүс амиа өргөх нь яагаад зайлшгүй шаардлагатай байсан юм бол?



Есүс амиа өргөх шаардлагатай болох нь Петрт үнэхээр хүнд туссан. Энэ нь яагаад түүнд—бас бидэнд— хүлээн зөвшөөрөхөд тийм хэцүү зүйл байдаг вэ?



Timothy Keller-ын ХААН БОЛСОН ЕСҮС-ээс эш татав

Penguin Group (АНУ) ХХК, A Penguin Random House Company-ын гишүүн болох Riverhead Books-ын найруулсанчлан дахин хэвлэсэн болно. Timothy Keller-т зохиогчийн эрх олгогдсон © 2011



Timothy Keller болон Spence Shelton-д HarperCollins Christian Publishers-ын хэлтэс болох Zondervan-с олгогдсон зохиогчийн эрх (c) 2015 бүхий ХААН БОЛСОН ЕСҮС БИБЛИ СУДЛАЛЫН ГАРЫН АВЛАГА-аас мөн ашигласан болно.

Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

JESUS THE KING: An Easter Devotional By Timothy Keller

New York Times-ын хамгийн их гүйлгээтэй номын зохиогч болон алдартай пастор Timothy Keller Марк номонд бичигдсний дагуух Есүсийн амьдралаас хийсэн цувралаа хуваалцаж байна. Эдгээр түүхүүдийг судалснаар бидний амьдрал бол...

More

Penguin Random House-ын гишүүн болох Riverhead Books-с сонгон авсан хэсгүүд бүхий Библи судлалын чиглүүлэлт нь HarperCollins Christian Publishers-с эрхлэн гаргагдсан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.penguin.com/book/jesus-the-king-by-timothy-keller/9781594486661 эсвэл http://www.zondervan.com/jesus-the-king-study-guide -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна