Төлөвлөгөөний мэдээлэл

ХААН БОЛСОН ЕСҮС: Timothy Keller-ын эрхлэн гаргасан Дахин амилсан баярт зориулсан чимээгүй цагЗагвар

JESUS THE KING: An Easter Devotional By Timothy Keller

9-с 8 дахь өдөр

"Цовдлогдсон Хаан"



Тахилч Түүнээс, "Та Бурханы Хүү болох, Христ мөн үү?" гэж асуухад Есүс, "Би мөн." гэж хэлсэн. Тэрээр Өөрийнхөө Хэн болохыг хэлж энэ асуултад хариулснаараа, Есүс, ийнхүү хэлж байсан: "Би Бурханы алдраар энэ дэлхий дээр ирж улмаар бүх дэлхийг шүүх болно." гэж хэлж байгаа юм. Энэ бол үнэхээр гайхалтай мэдэгдэл мөн. Энэ бол Бурхан болохоо баталсан мэдэгдэл мөн.



Есүсийн хэлж болох байсан бүхий л зүйлсээс—маш олон текстээс, сэдвээс, дүр зургуудаас, зүйрлэлүүдээс болон Еврей Бичээсүүдийн бүлгүүдээс эш татан Тэрээр Хэн болохоо хэлж болох л байсан хэдий ч—Тэрээр онцгойлон Шүүгч болохоо хэлсэн. Түүний текстийн сонголтоор дамжуулан, Тэрээр логик зөрчилдөөнийг олж харахыг бидэнд зориудаар хүчилдэг. Энд маш том өөрчлөлт оршин байгаа. Тэрээр бүхий л ертөнцийн Шүүгч байтлаа, ертөнцөөр шүүгдсэн. Тэрээр шүүлтийн суудалд сууж байх ёстой Нэгэн бөгөөд бид гинжлэгдэн яллагдагчийн суудалд сууж байх ёстой. Бүх зүйл эсрэгээрээ эргэсэн.



Мөн Есүс Өөрийгөө Шүүгч болохоо мэдэгдэх тэр даруйд, мэдэгдэл хийгдэх тэр даруйд, хариулт нь дэлбэрэлттэй адилхан ирсэн. Марк ийнхүү бичсэн байдаг:



"Би мөн," "Та нар Хүний Хүү Хүчит Нэгэний баруун гарт сууж, тэнгэрийн үүлсийн дунд ирэхийг харна" гэж Есүс хэлсэн. Тэргүүн тахилч хувцсаа хүү татсан. "Бидэнд өөр гэрч нарын хэрэг гэж юу байна?" гэж тэрээр асуусан. "Бурханыг доромжлохыг нь та нар сонслоо. Энэ нь та нарт ямар санагдаж байна? гэж асуусан. Тэд бүгд Түүнийг үхэх зохистой Нэгэн хэмээн буруутгаж байсан. Зарим нь Түүний өөдөөс нулимж, нүдийг нь боож нударгалан, жанчиж, "Эш үзүүлээдэх!" гэж байв. Бараа бологчид нь Түүний нүүрийг алгадаж байсан.

(Марк 14:62–65)



Тэргүүн тахилч хувцсаа хүү татсан нь, байж болох хамгийн хүнд доромжлол, аймшигтай зүйл болон уй гашууны тэмдэг байсан. Улмаар шүүлт улам дордож эхлэсэн. Үнэн хэрэгтээ, энэ нь шүүлт байхаа болин; үймээн самуун болж хувирсан. Иргэдийн төлөөлөгчид болон шүүгчид Түүний нүүр лүү нулимж, алгадаж эхлэсэн. Шүүлтийн тэхий дунд нь тэд үнэхээр ууртай догшин хүмүүс болж хувирсан. Тэр даруй Тэрээр доромжлолыг авч ирсэн бас үхвэл зохих Нэгэн болж хувирсан.



Та бид бодит байдал дээр Түүний нүүр лүү нулимж чадахгүй боловч, бид Түүнийг доромжлох бас Түүнээс татгалзах боломжтой хэвээр байдаг. Есүсийг Бурхан хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байх гээд байдаг ямар арга замууд таньд байна вэ?



Timothy Keller-ын ХААН БОЛСОН ЕСҮС-ээс эш татав

Penguin Group (АНУ) ХХК, A Penguin Random House Company-ын гишүүн болох Riverhead Books-ын найруулсанчлан дахин хэвлэсэн болно. Timothy Keller-т зохиогчийн эрх олгогдсон © 2011



Timothy Keller болон Spence Shelton-д HarperCollins Christian Publishers-ын хэлтэс болох Zondervan-с олгогдсон зохиогчийн эрх (c) 2015 бүхий ХААН БОЛСОН ЕСҮС БИБЛИ СУДЛАЛЫН ГАРЫН АВЛАГА-аас мөн ашигласан болно.

Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

JESUS THE KING: An Easter Devotional By Timothy Keller

New York Times-ын хамгийн их гүйлгээтэй номын зохиогч болон алдартай пастор Timothy Keller Марк номонд бичигдсний дагуух Есүсийн амьдралаас хийсэн цувралаа хуваалцаж байна. Эдгээр түүхүүдийг судалснаар бидний амьдрал бол...

More

Penguin Random House-ын гишүүн болох Riverhead Books-с сонгон авсан хэсгүүд бүхий Библи судлалын чиглүүлэлт нь HarperCollins Christian Publishers-с эрхлэн гаргагдсан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.penguin.com/book/jesus-the-king-by-timothy-keller/9781594486661 эсвэл http://www.zondervan.com/jesus-the-king-study-guide -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна