Марк 10:17-31

Марк 10:17-31 АБ2013

Түүнийг аян замдаа гарч явахад нь нэгэн хүн гүйн ирж өмнө нь сөгдөөд —Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ? гэж асуув. Есүс түүнд —Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. “Чи хүн бүү ал, чи бүү завхайр, чи бүү хулгайл, чи худал хуурмаг бүү гэрчил, чи бүү мэхэл, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд тэр Түүнд —Багш аа, энэ бүхнийг би бага залуугаасаа л сахисан гэв. Есүс түүнийг ширтэн харж, хайрлан —Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн гэсэн бүхнээ зарж, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. Гэвч энэ үгнээс болж түүний царай нь барайж, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй байв. Есүс тойруулан хараад, шавь нартаа —Хөрөнгөтэй нь Бурханы хаанчлалд орох юутай бэрх вэ! гэв. Шавь нар Түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахин —Хүүхдүүд минь, Бурханы хаанчлалд орох юутай хэцүү вэ! Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ тэвнийн сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар ажээ гэсэнд тэд ихэд гайхаж, хоорондоо —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээв. Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж хэлэв. Петр Түүнд —Хараач, бүхнийг орхиод бид Таныг дагасан гээд ярьж эхлэв. Есүс —Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайнмэдээний төлөө гэр орон эсвэл ах эгч дүүсээ эсвэл эцэг эх эсвэл хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхино, тэр одоо энэ үед гэр орон, ах эгч дүүсээ, эхээ, хүүхдүүдээ, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнх амийг авна. Харин эхэнд байгаа олон нь сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх болох болно гэлээ.

Марк 10:17-31 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна