Төлөвлөгөөний мэдээлэл

ХААН БОЛСОН ЕСҮС: Timothy Keller-ын эрхлэн гаргасан Дахин амилсан баярт зориулсан чимээгүй цагЗагвар

JESUS THE KING: An Easter Devotional By Timothy Keller

9-с 1 дахь өдөр

"Хаан байхаар дуудагдсан"



Сайнмэдээ бол зөвлөгөө биш: Харин Бурхан руу хүрэх замаа та өөрийнхөө үйлсээр олох шаардлагагүй; таны төлөө Есүс үүнийг аль хэдийнээ хийсэн гэдэг бол сайнмэдээ мөн. Мөн энэ бол Бурханаар дамжин бидний хүртэх зохисгүй өршөөлөөр — ганцхан нигүүлслээр дамжин ирдэг бэлэг мөн. Хэрэв та тэр бэлгийг хүлээн аваад тэр бэлгээсээ зуурсаар байх юм бол Бурханы дуудлага таныг мухар сүсэгт автах эсвэл дундыг баримталсан үзэлд хөтлөхгүй байх болно. Та Түүнээс бүрэн хамааралтай байхын тулд Есүсийг чин сэтгэлээсээ гол зорилгоо болон нэн тэргүүнд тавихыг үнэхээр их хүсэх болно; энэ үед таниас огт өөр зүйлийг чухалчилдаг, өөр итгэлтэй хэн нэгэнтэй таарах үедээ та тэднийг өөрөөсөө доор нэгэн мэтээр үзэхгүй байх болно. Та тэднийг хавчихын оронд харин ч тэдэнд үйлчлэх арга замыг эрж хайх болно.



Яагаад? Учир нь сайнмэдээ бол зөвлөгөөг дагах сонголт биш, энэ бол Хааныг дагахаар дуудагдахыг хэлдэг. Энэ нь хэн нэгэн хүч чадал болон эрх мэдэлтэй хүн таньд юу хийх хэрэгтэйг хэлэх биш — харин хийх шаардлагатай зүйлсэд хэрэгтэй хүч чадал болон эрх мэдлийг агуулагч Нэгэн үүнийгээ таньд сайнмэдээ болгон өгч байгаа гэсэн үг.



Ийм эрх мэдлийг бид хаанаас олж харах боломжтой вэ? Есүсийн баптисм нь Түүний агуу эрх мэдлийг тунхагласан гайхамшигт тэмдгүүдээр аль хэдийн дүүрэн байсан. Тэгээд бид Симон, Андрей, Иаков болон Иохан Есүсийг тэр дагуй дагахыг хардаг — тэгэхээр Түүний дуудлагад эрх мэдэл оршдог болох нь эндээс харагдаж байна. Энэ үндсэн сэдэв дээр Марк үргэлжлүүлэн барьж босгосон:



"Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт орж заав. Хүмүүс сургаалыг нь гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв."

(Марк 1:21–22)



Марк анх удаагаа эрх мэдэл гэсэн нэр томъёог хэрэглэдэг; энэ үг нь утгачилвал "жинхэнэ зүйлсээс гаралтай" гэсэн утгатай. Зохиогч гэсэн үгтэй энэ үг нь ижил гаралтай. Есүс үүсмэл эрх мэдлийн оронд жинхэнэ эрх мэдлийн дагуу амьдралын талаар сургаж байсан хэмээн Марк энд хэлж байгаа юм.



Хэрэв та энэ төгс төгөлдөр Хаанд бүхнээ бууж өгвөл таны амьдрал ямархуу байх бас таньд ямархуу санагдах бол? Таны ажил? Хайр тань? Гэр бүлийн амьдрал тань? Санхүү тань? Нийгмийн амьдрал тань?



Timothy Keller-ын ХААН БОЛСОН ЕСҮС-ээс эш татав

Penguin Group (АНУ) ХХК, A Penguin Random House Company-ын гишүүн болох Riverhead Books-ын найруулсанчлан дахин хэвлэсэн болно. Timothy Keller-т зохиогчийн эрх олгогдсон © 2011



Timothy Keller болон Spence Shelton-д HarperCollins Christian Publishers-ын хэлтэс болох Zondervan-с олгогдсон зохиогчийн эрх (c) 2015 бүхий ХААН БОЛСОН ЕСҮС БИБЛИ СУДЛАЛЫН ГАРЫН АВЛАГА-аас мөн ашигласан болно.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

JESUS THE KING: An Easter Devotional By Timothy Keller

New York Times-ын хамгийн их гүйлгээтэй номын зохиогч болон алдартай пастор Timothy Keller Марк номонд бичигдсний дагуух Есүсийн амьдралаас хийсэн цувралаа хуваалцаж байна. Эдгээр түүхүүдийг судалснаар бидний амьдрал бол...

More

Penguin Random House-ын гишүүн болох Riverhead Books-с сонгон авсан хэсгүүд бүхий Библи судлалын чиглүүлэлт нь HarperCollins Christian Publishers-с эрхлэн гаргагдсан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.penguin.com/book/jesus-the-king-by-timothy-keller/9781594486661 эсвэл http://www.zondervan.com/jesus-the-king-study-guide -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна