Есүс шавь нарынхаа хамт Цезарь Филиппийн тосгод уруу явжээ. Замдаа Тэр шавь нараасаа —Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна вэ? гэж асуухад тэд Түүнд —Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв. Есүс цааш нь тэднээс —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэхэд Петр —Та бол Христ гэж хэллээ. Тэр Өөрийнх нь тухай хэнд ч ярьж болохгүй хэмээн тэдэнд тушаав. Тэр тэдэнд Хүний Хүү их зовлон амсах ёстойг болон ахлагчид, ахлах тахилч нар хийгээд хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба гурав хоногийн дараа амилах тухай зааж эхлэв.
Марк 8 унших
Сонсох Марк 8
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Марк 8:27-31
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд