Төлөвлөгөөний мэдээлэл

ХААН БОЛСОН ЕСҮС: Timothy Keller-ын эрхлэн гаргасан Дахин амилсан баярт зориулсан чимээгүй цагЗагвар

JESUS THE KING: An Easter Devotional By Timothy Keller

9-с 2 дахь өдөр

"Гүн эдгэрэл"



Хүн төрөлхтний мэддэггүй зүйлийг Есүс мэддэг—бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд бие махбодын нөхцөл байдлаас хамаагүй том асуудал байдаг гэдэг мөн. Есүс түүнд хандан, "Би чиний асуудлуудыг сайн ойлгож байна. Би чиний зовж шаналахыг харсан. Би тэр асуудлыг шийдвэрлэх болно. Гэвч хүний амьдрал дахь хамгийн гол асуудал бол түүний зовлон шаналал биш; харин түүний гэм нүгэл нь байдаг болохыг ойлгоорой." хэмээн хэлж байдаг.



Хэрэв Есүсийн хариулт таныг доромжилсон мэт санагдвал, дараах зүйлсийн талаар тунгаан бодоод үз: Хэрэв хэн нэгэн таньд, "Таны амьдрал дахь гол асуудал нь таньд юу тохиолдсон гэдэгт биш, бусад хүмүүс таньд юуг хийсэн гэдэг биш; таны гол асуудал нь та тэдгээрт хэрхэн хариу үзүүлсэн бэ гэдэгт байдаг" гэж хэлвэл—сонин тохиолдлоор, энэ нь таньд дэмжлэг үзүүлж байдаг. Яагаад? Яагаад гэвэл, таньд тохиолдсон зүйлсийн талаар эсвэл бусад хүмүүсийн хийж буй зүйлсийн талаар таны хийж чадах зүйл огтхон ч байхгүй—харин та өөрийнхөө талаар ямар нэгэн зүйлийг хийх чадвартай байдаг. Библи дээр гэмийн талаар ярих үед энэ нь бидний хийдэг ямар нэгэн муу муухай зүйлсийн талаар ярьж байгаа юм биш. Энэ нь худал хэлэх эсвэл шунал тачаал гэх мэтийн зүгээр л ямар нэг төрлийн эрсдэл биш—энэ нь Түүний бүтээсэн дэлхийд Бурханыг үл тоомсорлох байдал; Түүний зөвлөгөөг дагахгүй амьдрах байдлаар Түүний эсрэг тэрслэхийг хэлдэг. Үүгээрээ, "Би амьдралаа яаж амьдрахаа өөрөө шийдэх болно." гэж хэлж байгаа гэсэн үг. Тиймээс ч Есүс үүнийг л бидний гол асуудал хэмээн хэлдэг.



Түүнийг гүн рүү хөтлөх замаар Есүс саажсан хүний гол асуудлыг илчлэн харуулдаг. Есүс үүгээрээ, "Над дээр ирэн, улмаар зөвхөн биеэ ээдгээлгэхийг гуйж байгаа чинь тийм ч гүн рүү орохгүй байгаагын шинж. Хүсэл тань ямар гүн болохыг, зүрхний тань хүсэл юу болохыг чи дутуу үнэлж байна." гэж хэлж байгаа юм. Саажсан хүн бүр дахин явж эхлэхийг туйлаас хүсч байдаг. Гэвч энэ хүн бүхий л найдвараа дахин алхах боломжид тавьсан байсан нь гарцаагүй. Тэрээр зүрх сэтгэлдээ бараг л ийнхүү хэлж байсан байх, "Би дахиад алхдаг болчих л юм бол миний амьдрал сайхан болно. Би үргэлж аз жаргалтай байх болно, Би хэзээ ч дахин гомдоллохгүй. Хэрэв би дахиад алхдаг болчих л юм бол бүх зүйл хэвийн байх ёстой байрандаа орох болно." Үүнд Есүс ийнхүү хэлж байдаг, "Хүү минь, чи буруу бодож байна". Энэ үнэхээр хатуу сонсогдох хэдий ч энэ бол бүрэн дүүрэн үнэн мөн. Есүс, "Би чиний биеийг эдгээгээд, ингээд л болчих юм бол, чи хэзээ ч дахин аз жаргал гэдгийг амсахгүй байх болно. Гэвч хоёр сар, дөрвөн сар хүлээ—сэтгэлийн хөөрөл тань тийм ч их удаан үлдсэн хэвээр байхгүй байх болов уу. Хүний зүрхний сэтгэл хангалуун бус байдлын үндэс суурь өссөөр байдаг."



Саажсан хүний уучлал нь яагаад хамгийн гүн хэрэгцээ нь байсан юм бол? Энэ нь яагаад бидний хамгийн гүн хэрэгцээ байдаг юм бол? Уучлагдах хэрэгцээнээс маань илүү гүн мэт бидэнд санагддаг бусад "хэрэгцээнүүд" юу байдаг вэ?



Timothy Keller-ын ХААН БОЛСОН ЕСҮС-ээс эш татав

Penguin Group (АНУ) ХХК, A Penguin Random House Company-ын гишүүн болох Riverhead Books-ын найруулсанчлан дахин хэвлэсэн болно. Timothy Keller-т зохиогчийн эрх олгогдсон © 2011



Timothy Keller болон Spence Shelton-д HarperCollins Christian Publishers-ын хэлтэс болох Zondervan-с олгогдсон зохиогчийн эрх (c) 2015 бүхий ХААН БОЛСОН ЕСҮС БИБЛИ СУДЛАЛЫН ГАРЫН АВЛАГА-аас мөн ашигласан болно.



Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

JESUS THE KING: An Easter Devotional By Timothy Keller

New York Times-ын хамгийн их гүйлгээтэй номын зохиогч болон алдартай пастор Timothy Keller Марк номонд бичигдсний дагуух Есүсийн амьдралаас хийсэн цувралаа хуваалцаж байна. Эдгээр түүхүүдийг судалснаар бидний амьдрал бол...

More

Penguin Random House-ын гишүүн болох Riverhead Books-с сонгон авсан хэсгүүд бүхий Библи судлалын чиглүүлэлт нь HarperCollins Christian Publishers-с эрхлэн гаргагдсан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.penguin.com/book/jesus-the-king-by-timothy-keller/9781594486661 эсвэл http://www.zondervan.com/jesus-the-king-study-guide -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна