Төлөвлөгөөний мэдээлэл

Кайл Айделмэнтэй хамт Төөрсөн хүүгийн өөрчлөлтийг үзьеЗагвар

Prodigal Son Transformation With Kyle Idleman

7-с 7 дахь өдөр

“Хоёр хүүд хоёуланд нь зориулагдсан нигүүлсэл"



Аавынхаа хэрхэн үйлдэхийг хараад том хүү нь дургүйцсэн. Тэрээр магадгүй борив бохис хийлгүй ажилласан, итгэмжтэйгээр талбайгаа арчилж тордож байсан хэдий ч эцгийнхээ гэрт төөрсөн байжээ.



Тэнд сэргээлт байхгүй байв. Гэмээ хүлээн зөвшөөрөх байхгүй байв. Үйлдэл байхгүй байв.



Үнэндээ, тэр ч бас төөрсөн хүү байсан юм. Тэр ч бас, эцгийнхээ зүрх сэтгэлийг таньж мэдээгүй нэгэн байжээ. Тэр ч бас төөрсөн нэгэн байсан боловч, үүнийгээ тэр олж хараагүй. Тим Келлэр ингэж хэлсэн байдаг, "Олиггүй хүү нь өөрийн олиггүй байдалдаа төөрсөн байсан бол, сайн хүү нь сайн байдалдаа төөрсөн байсан."



Та магадгүй Алс холын нутагт амьдарч байгаагүй байж болох юм. Та шашинлаг байдлын хувьд бүх л дүрэм журмыг гайхмаар баримталсан байж болох юм. Та магадгүй бүх л дүрэм журмыг дагасан байж болох юм. Та магадгүй энэ номыг бүгдийг нь уншиж дуусгахдаа таны таньдаг Алс холын нутагт амьдардаг тэр хүмүүс бүгд үүнийг үнэхээр сонсох хэрэгтэй гэж бодож байгаа байж болох юм. Гэвч Есүсийн эхнээс нь хандан яриад байсан тэр хүн нь та байсан болов уу гэж би бодож байна.



Аз болоход, том хүүг талбай дээр байхад нь, аав нь баяр тэмдэглэж байсныгаа орхиод түүний араас очсон. Тэрээр хүүтэйгээ шууд холбогдов.



Энэ нь танд Бурханы талаар юуг өгүүлж байна вэ? Бурхан Өөрийнхөө хүүхдүүдтэй харилцах харилцааг хүсдэг. Таны амьдрал том эсвэл бага хүүгийн амьдралтай адилхан ч бай хамаагүй.



Тэр ч бүү хэл бага хүүгээ гомдоохуйц сонголтуудыг хийн, хайш яайш амьдралаар амьдарсны дараа ч, эцэг нь түүнийг үнсэн, тэвэрч угтсан. Мөн том хүүгийнхээ хатуу үгсийг хэлэн, үл хүндэтгэсний дараа ч, эцэг хайр дотроо өөрийгөө тайлбарласан. Эртний үе дэхь өрхийн тэргүүнүүдэд өөрсдийгөө тайлбарлах хэрэг хэзээ ч гардаггүй байсан. Өрх бүр ардчилсан бус дарангуйлал дор байв. Гэсэн хэдий ч эцэг нь том хүүгийнхээ ууртай байдалд зөөлөн тэвчээр бас өршөөлөөр ханджээ.



Бид Бурхан бол шүүлтийг гүйцэтгэдэг ууртай Эцэг байх юм шиг боддог бол, Есүсээр дамжуулан, бидний хүртэх ёсгүй байсан хайр, өршөөлийг Тэр бидэнд өгч байдаг. Эцэст нь, Лук 15-р бүлэг дэх түүх нь дуулгаваргүй хоёр хүүгийн тухай түүх биш. Энэ нь хүүхдүүдээ нөхцөл харгалзалгүй хайрладаг Эцэгийн тухай түүх юм.



* Гэм үйлдсэнийхээ дараа Бурханыг та хэрхэн төсөөлдөг бөгөөд Тэр таны талаар юу гэж бодож байгаа гэж төсөөлдөг вэ? Түүний дуусашгүй өршөөл ба хайр нь АХА мөчийг бүхэлд нь хэрхэн цэнэглэдэг вэ?



Энэ уншлагын төлөвлөгөө танд таалагдсан уу? Тийм бол, номыг хожих боломжтой болохын тулд://www.dccpromo.com/aha/-д орно уу

Бичээс

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Prodigal Son Transformation With Kyle Idleman

Кайл Айдэлмэн "АХА" номондоо тэрээр 3 зүйлийг олж нээсэн бөгөөд тэдгээр нь Бурхан руу биднийг ойртуулж мөн амьдралыг маань өөрчлөх болно. Бүхнийг өөрчлөхүйц Бурханы тэрхүү цаг мөчид та бэлэн үү?

Энэхүү уншлагын төлөвлөгөөг бэлдсэн Дэвид Си. Күүк-д бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dccpromo.com/aha/-с авна уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна