Төлөвлөгөөний мэдээлэл

Кайл Айделмэнтэй хамт Төөрсөн хүүгийн өөрчлөлтийг үзьеЗагвар

Prodigal Son Transformation With Kyle Idleman

7-с 3 дахь өдөр

"СЭРГЭЭЛТИЙН ҮЕ–Тарчиг байдлыг арилгах"

Сэтгэл судлаач Жонатан Хайдтын хийсэн туршилтийн талаар саяхан би уншлаа. Тэрээр үнэхээр сонирхолтой таамаглалыг хийсэн:

Оролцогчдод хэн нэгний амьдралыг дүгнэсэн товчлолыг өгч тэднээр уншуулсан. Оролцогчид тэр хүнийг өөрийнхөө охин гэж төсөөлөх ёстой. Энэ бол түүний амьдралын маргашгүй түүх. Тэрээр хараахан төрөөгүй байгаа ч, тун удахгүй төрөх бөгөөд ийм амьдралаар тэрээр амьдрах болно. Тэгээд оролцогчдод түүний амьдралын түүхийг засварлахад зориулан таван минут өгсөн. Гартаа баллуур бариад, түүний амьдралаас арилгахыг хүссэн бүхнээ тэд арилгах боломжтой байв.

Оролцогчдоос асуусан асуулт бол: Хамгийн түрүүнд та юуг арилгах вэ? гэсэн асуулт байжээ.

Бидний ихэнх маань өөрийн мэдэлгүйгээр бас юу ч бодолгүйгээр сурах чадваргүй байдал, авто машины осол болон санхүүгийн хүндрэлүүдийг арилгаж эхлэх болно. Бид хүүхдүүддээ хайртай бөгөөд хүүхдүүдээ тэдгээр бэрхшээл, зовлон ба саад бартаагүй амьдралаар амьдраасай гэж хүсдэг. Бид бүгдээрээ хүүхдүүдээ зовлон бас шаналгаагүй амьдраасай гэж хүсдэг.

Гэвч өөрөөсөө асуугаад үз: Энэ нь үнэхээр тэдэнд хамгийн сайн зүйл мөн үү?

Бид үнэхээр амархан амьдралаар амьдрах нь хүүхдүүдийг маань аз жаргалтай болгоно гэж боддог гэж үү? Залбиралд тэднийг сэрээх байсан тэр хүнд асуудлыг нь та арилгасан бол яах вэ? Ямар ч асуудалтай үедээ баяр хөөртэй байхыг харуулах байсан тэр асуудлыг нь та устгачихсан бол яах вэ? Хэрэв та Бурхан Өөр лүүгээ хашхиран гуйхаар тэдний амьдралд өөрчлөгч болгон ашиглах байсан тэр зовлон бэрхшээлийг арилгасан бол яах вэ? Амьдрал дахь Бурханы зорилгод сэрээх байсан тэр хүндрэл бэрхшээлийг та арилгасан бол яах вэ?

Хатуу сонсогдож болох хэдий ч, сүнсний өсөлтийг дэмжигч хамгийн эхний зүйл бол номлолууд, номнууд, эсвэл эсийн бүлэг биш; сүнсний өсөлтийг дэмжигч хамгийн эхний зүйл бол хэцүү асуудлууд юм. Би үүнийг туулсан хүнийхээ зүгээс сүнслэг өсөлтийн судалгаануудыг уншсанаар бас олон жилийн туршид хэдэн мянган хүмүүстэй ярилцсаныхаа дүнд миний тэмдэглэсэн хэвлэгдээгүй намтруудыг уншсанаараа баттай хэлж чадна. АХА нь зовлон, зүдгүүр болон бэрхшээлээс үүдэн гардаг. Сүнсний сэргээлтийн хамгийн гайхамшигтай мөч байсан хэмээн тэдгээрийн тухай хэлэх хүн олон.

* Амьдралынхаа ямар мөчид та хамгийн ихээр сүнсний өсөлтийг мэдэрсэн бэ? Энэ нь элбэг дэлбэг үе байсан уу эсвэл хүнд хэцүү үе байсан уу? Бурхан таныг яг одоо хүндрэл бэрхшээлтэй үеүдээр тань дамжуулан өсгөхийг хичээж байна уу?

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Prodigal Son Transformation With Kyle Idleman

Кайл Айдэлмэн "АХА" номондоо тэрээр 3 зүйлийг олж нээсэн бөгөөд тэдгээр нь Бурхан руу биднийг ойртуулж мөн амьдралыг маань өөрчлөх болно. Бүхнийг өөрчлөхүйц Бурханы тэрхүү цаг мөчид та бэлэн үү?

Энэхүү уншлагын төлөвлөгөөг бэлдсэн Дэвид Си. Күүк-д бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dccpromo.com/aha/-с авна уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна