Төлөвлөгөөний мэдээлэл

Кайл Айделмэнтэй хамт Төөрсөн хүүгийн өөрчлөлтийг үзьеЗагвар

Prodigal Son Transformation With Kyle Idleman

7-с 6 дахь өдөр

"ҮЙЛДЭЛ–Босох цаг болсон"

Үйлдэл хийх дээр бидний ихэнх маань гацчихдаг. Юу хийх ёстойгоо бид мэддэг, бид аль хэдийн индэр дээр гарч зогссон боловч, бид хөдөлж чаддаггүй. Сэргээлтийг хүлээн авсан бөгөөд тэр ч бүү хэл бид юу хийх ёстойгоо хүлээн зөвшөөрөх нь нэг хэрэг. Харин харайх нь арай өөр хэрэг. Лук 15:20-д төөрсөн хүүгийн түүхийг тэр чигээр нь өөрчилсөн энгийн өгүүлбэрийг бид уншдаг. Есүс, "Тэр босож…" хэмээн энгийнээр хэлсэн.

Тэрээр нэн даруй үйлдэл хийсэн. Тэрээр одоо босох цаг болсныг ухаарсан. Ямар нэгэн зүйл хийх цаг нь ирсэн байлаа. "Тэр босож," хэмээн бидний түүх үргэлжлэхгүйгээр юу ч бүрэн утгаараа өөрчлөгдөхгүй.

Тэр л үед ихэнхийн маань хувьд АХА мөч зогсдог. Бидэнд сэргээлт ирсэн байдаг, тэр ч бүү хэл бид хатуу үнэнтэй нүүр тулах хүчийг олж авсан байдаг ч ямар нэгэн өөр зүйлийг хийх болохоор бид хөшчихдөг. Амьдралынхаа ихэнхийг бид үнэнч байх, үйлдэл хийх хоёрын хооронд гацсан байдлаар үрэн таран хийдэг.

Та магадгүй үүнийг уншаад ийхүү бодож байгаа байх, "Би тантай санал нийлж л байна л даа, гэхдээ энэ талаараа ямар ч зүйлийг би хиймээргүй байна."

Энэ нь магадгүй хүйтэн хөндий, эсвэл бага зэрэг улиг болсон мэт сонсогдож болох хэдий ч, үнэндээ бид Бурханд дуулгавартай байхыг хүсэхгүй байх үедээ ч хүртэл, бид Бурханд дуулгавартай байх хэрэгтэй. Ийнхүү хийх хүсэлгүй үедээ ч хүртэл бид Бурханд дуулгавартай байх үед, бидний мэдрэмж яваандаа үйлдэлтэй маань ижилхэн болох болно.

Өөрчлөлтийг хийх хэрэгтэй зүйлсээ эргэн хар. Та магадгүй цаасан дээр эсвэл оюун санаандаа энэхүү жагсаалтыг өмнө нь гаргаж байсан байх, тэдгээрийгээ ч та сайн мэднэ. Төөрсөн хүү, "Би босоод, эцэг рүүгээ очъё.Тэгээд ийнхүү хэлье…" гэсэн шиг эхний алхмаа тодорхойл. Тэрээр юу хийх ёстойгоо мэдэж байсан бөгөөд түүнийгээ ч хийсэн. Эхний алхмаа олж, яг одоо түүнийгээ хүссэн ч бай хүсээгүй ч бай үйлд. Бурханы тусламжтайгаар, анх хуурамч мэт санагдаж байсан үйлдлүүд яваандаа үнэн сэтгэлийн үйлдэл болох боломжтойг та олж мэдэх болно.

* Та сэргээлтийг хүлээн авч, улмаар өөрөө өөртэйгээ үнэнч байсан боловч хийх ёстой үйлдлүүдийг хийгээгүй л байна уу? Тэр үйлдлийг хийж эхлэх хамгийн эхний алхам юу вэ?

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Prodigal Son Transformation With Kyle Idleman

Кайл Айдэлмэн "АХА" номондоо тэрээр 3 зүйлийг олж нээсэн бөгөөд тэдгээр нь Бурхан руу биднийг ойртуулж мөн амьдралыг маань өөрчлөх болно. Бүхнийг өөрчлөхүйц Бурханы тэрхүү цаг мөчид та бэлэн үү?

Энэхүү уншлагын төлөвлөгөөг бэлдсэн Дэвид Си. Күүк-д бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dccpromo.com/aha/-с авна уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна