Төлөвлөгөөний мэдээлэл

Кайл Айделмэнтэй хамт Төөрсөн хүүгийн өөрчлөлтийг үзьеЗагвар

Prodigal Son Transformation With Kyle Idleman

7-с 4 дахь өдөр

"ШУДАРГА БАЙДАЛ - Өөрөө өөртэйгөө ярих"

АХА мөчийн хоёрдахь орц (Хатуу үнэн) -ыг бид Лук 15:17-д: "…хэмээн тэр хэлсэн" гэдгээс хардаг.

Тэнд түүнтэй хамт хэн ч байгаагүй. Тэнд тэр ганцаараа мөн гахайнууд л түүнтэй хамт байв. Зарим үед хамгийн хэцүү харилцан яриа бол өөрөө өөртэйгөө ярих байдаг. Бид толинд хараад улмаар юуг харж байгаагаа үнэнээр нь хэлэхээс хатуу үнэн эхэлдэг. АХА мөч нь өөрийнхөө тухай үнэнийг өөртөө хэлэхийг таниас шаарддаг.

Төөрсөн хүү юуг хүлээн авах зохистой болох талаар өөрөө өөртэйгөө шударгаар ярьсан. Энэ төрлийн шударга байдал бол тийм ч амар зүйл биш. Бид сэргээлтийг хатуу үнэнгүйгээр мэдрэхийг хүсдэг.

Шүүмжилсэн сүнстэй сэрэх боловч, "Миний сөрөг хандлагатай байсан нь буруу зүйл. Нөхөрт минь миний урам, дэмжлэг хэрэгтэйг би мэддэг боловч, би зүгээр л гомдоллон бас шүүмжилсээр ирсэн." гэж хэлэхээс татгалздаг эхнэртэй адилхан.

Сексийн гэм нүгэлтэй болохоо мэдсэн хэдий ч, "Миний садар самууны асуудал гэрлэлтийг маань хагаралд хүргэн мөн эхнэрээ гэсэн миний зүрх сэтгэлийг хатууруулсан." гэж хэлэхээс татгалзах нөхөртэй адил.

Хатуу үнэнээс зайлсхийх нь мөнхийн өөрчлөлтөд саад болох болно. Гэмшилгүйгээр ухамсарлах үед, АХА мөч тохиодоггүй. Төөрсөн хүү ухамсарлах үедээ, өөрөө өөртэйгөө үнэн дотор асуудлаа шийдвэрлэжээ. Сэргээлт нь үнэнч байдал руу хөтлөх ёстой. Гэм буруугаа ухамсарлах нь нүглээ хүлээн зөвшөөрөх рүү хөтлөх ёстой.

Эцэст нь, бидний тэнгэрлэг Эцэг бүхнийг хардаг бас бүхнийг мэддэг учраас, баригдах хүртлээ хүлээх шаардлагагүй. Миний яриад байгаа шударга байдал нь зүгээр л хүлээн зөвшөөрөхөөс хамаагүй илүү; үгүйрэн хоосорсон нэг хэлбэр юм. Тийм ээ, таныг гардаж барьсан тэр хүндээ мэдээж та уучлаарай гэж хэлэх хэрэгтэй ч, та үүнээс давсан зүйлийг хийх ёстой. Хэн ч таны хажууд байхгүй тэр шударга байх мөчид, та өөрөө өөртөө өөрийнхөө тухай үнэнийг бас ямар ихээр харамсаж байгаагаа хэлэх ёстой.

Энэ бол харамсал болон гэмээ хүлээн зөвшөөрөхийн ялгаа мөн.

* Өөрөө өөртэйгөө хатуу үнэнч байсны дараа сэргээлт дагалдан ирэхийг та мэдэрч байсан уу? Та өөрийнхөө сул дорой байдал болон энэ нь хэрхэн Бурханд үл таашаагддаг болохыг харахуйц өөрөө өөртэйгөө тийм үнэнч нэгэн мөн үү?

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Prodigal Son Transformation With Kyle Idleman

Кайл Айдэлмэн "АХА" номондоо тэрээр 3 зүйлийг олж нээсэн бөгөөд тэдгээр нь Бурхан руу биднийг ойртуулж мөн амьдралыг маань өөрчлөх болно. Бүхнийг өөрчлөхүйц Бурханы тэрхүү цаг мөчид та бэлэн үү?

Энэхүү уншлагын төлөвлөгөөг бэлдсэн Дэвид Си. Күүк-д бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dccpromo.com/aha/-с авна уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна