Төлөвлөгөөний мэдээлэл

Кайл Айделмэнтэй хамт Төөрсөн хүүгийн өөрчлөлтийг үзьеЗагвар

Prodigal Son Transformation With Kyle Idleman

7-с 2 дахь өдөр

"АНХААРЛЫН ДОХИО-Таны Мэдрэмж рүү Айсуй"

Ихэнхдээ бид амьдралдаа ирж буй сануулгыг анзаардаггүй учраас түүнд мэдрэмжгүй ханддаг. Намуухан уянгалах ятгын дуунд сэрдэггүй бол—хангинатал орилох сэрүүлэг биднийг босгох болно. Сэрүүлгээ сонсоод эртхэн хариу өгчих байтал бид дэмий л зүүрмэглэсээр байдаг. Сэрүүлэг улам чангарсаар сүүлдээ бүр чихэнд чийртэй болтол хангинасаар байх нь тэсвэрийг маань алдахад хүргэдэг. Тэгээд бид сэрээд, нүдээ нухлан, хэдэн гахайн сүрэг дундаас төөрсөн хүүгээ хайж байгаа мэт өдий хүртэл яаж ингэж байснаа гайхширна.

Тэгэхлээр надад нэг асуулт байна: Таны амьдралд яг одоо сэрүүлэг дуугарсаар байгаа юм биш биз?

Бурхан хэрхэн анхааруулгын дохио өгдгийн хэд хэдэн жишээ Библи дээр бий. Ихэнх тохиолдолд бүх зүйл нуран унахаас бүүр өмнө анхаарлын дохио дуугарсан байдаг. Хүмүүс заримдаа өөрийнхөө байдлыг мэдрэх нь бүү хэл бүр өөр яах ч аргагүй байдалд орон, тартагтаа тулж байж ойлгоно доо гэж боддог бол харин Бурхан таныг сэтгэлийн хүнд дарамтаас Тусгай Газар Нутагт заагдсаны чинь дараа биш харин одоо сэрээхийг хүсэж байвал яах вэ?

2 Шастир 36:15-р эшлэлд Бурхан элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж, анхааруулж байжээ гэж бий. "Эртхэн хөдлөх" гэсэн үг бол Бурхан өглөө эрт босдог гэдэг утгыг илэрхийлдэггүй. Харин "арга хэмжээ эртхэн авах" утгаар тодруулж болно. Тэрээр алив асуудал болохоос урьдчилан сануулга, анхааруулга өгдөг гэсэн үг.

Тэгэхлээр бид Түүнийг яагаад анхааруулга өгснийг харахдаа"... яагаад гэвэл Тэрээр Өөрийнхөө хүмүүсийг үнэхээр энэрэн хайрладаг..." Анхаарлын дохио нь бидний тусын тулд юмаа гэж бид ойлгож болно.

* Сэрүүлэг тань дохиогоо хангинуулан дуугарахад, сэрэхийнхээ оронд ундууцан цааргалсаар байгаа тийм зүйлс амьдралд тань байна уу? Таныг хожмын алдаанаас/гэмээс урьдчилан сэргийлж, аврахын тулд анхааруулга ба дохио өгч байсан үеийг та санаж байна уу?

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Prodigal Son Transformation With Kyle Idleman

Кайл Айдэлмэн "АХА" номондоо тэрээр 3 зүйлийг олж нээсэн бөгөөд тэдгээр нь Бурхан руу биднийг ойртуулж мөн амьдралыг маань өөрчлөх болно. Бүхнийг өөрчлөхүйц Бурханы тэрхүү цаг мөчид та бэлэн үү?

Энэхүү уншлагын төлөвлөгөөг бэлдсэн Дэвид Си. Күүк-д бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dccpromo.com/aha/-с авна уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна