Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ТЭНГЭР ЭЛЧ НАР
Нүдээр үзэхүйц бас баригдахуйц зүйлсийг үнэлж цэгнэдэг ертөнцөд биднийг хамгаалуулахаар тэнгэр элч нарыг Бурхан хангаж өгсөн болохыг анзааралгүй өнгөрөх нь маш амархан байдаг. Бид магадгүй тэднийг олж харж чадахгүй боловч тэд биднийг хамгаалан байдаг. Библи дээр тэнгэр элчүүдийн үзэгдсэн хангалттай жишээнүүд байдаг: Арслангийн үүрэн дэхь Даниел (Даниел 6:22), Цөл дэхь Есүс (Марк 1:12-13), Гетсемани цэцэрлэг дэхь Есүс (Лук 22:43), болон шуурганд Паулын байсан хөлөг онгоц (Үйлс 27:23).
Нэг нүгэлтэн гэмшвэл тэнгэрэлч нарын оршихуйд баяр хөөр болдог хэмээн бидэнд мөн хэлсэн байдаг (Лук 15:7, 10). Үүгээр ч зогсолгүй хүүхдүүдэд маань байдаг тэнгэрэлч нар тэнгэрт байгаа Эцэгийн нүүр царайг байнга харж байдаг гэж бидэнд хэлсэн байдаг (Матай 18:10). Эцэг эхчүүдэд ямар агуу урамшуулал вэ!
Гэр бүлийн маань төлөө тэнгэрэлчүүдийн хийсэн бүхнийг бид нэг л өдөр тэнгэрийн улсад олж мэдэх боловч тэр хүртэл тэнгэрэлчүүд биднийг хамгаалж байгаа гэдэгт бид найдаж болно.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com