Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 252 дахь өдөр

ЗАВ ЧӨЛӨӨГҮЙ БАЙДАЛ

Дагалдагчид Хаанчлалын төлөөх ажилд зав чөлөөгүйгээр зүтгэж байсан хэдий ч, тэд амрах хэрэгцээтэйг Есүс мэдэж байсан бөгөөд чимээгүй цагийг гарган сэтгэл болон сүнсээ нөхөхөд нь санаа тавьсан. Бидэнд ямар сурууштай зүйл вэ! Бидний цагийн хувиар үнэхээр дүүрэн байх үед, бид алдаа гаргах ямар ч зай завсар үлдээдэггүй бөгөөд ямар ч төлөвлөөгүй саад тотгор гарч ирэх үед бид үүнийг өсгөж хардаг. Энэ нь огт шаардлагагүй стрессийг үүсгэдэг бөгөөд ямар ч хүнийг цухалдуу ба туйлдсан нэгэн болоход хүргэдэг. Ажил, амжилт болон "зав чөлөөгүй байдал"-ыг тахин шүтдэг энэхүү нийгэмд өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ амьдралын хурдыг сааруулах нь тийм ч амар байдаггүй. Ажлаа аль нь чухал болохыг сонгох болон гол урсгалаас "орхигдсон" мэт мэдрэмжийг мэдрэх эрсдэлд мэргэн оюун ухаан зайлшгүй шаардлагатай байдаг. Таны болон хүүхдүүдийн тань амьдралд хэт завгүйгээр төлөвлөсөн хэсгүүд байна уу?

Таныг оролцуулан гэр бүлийнхээ бүх хүнд амрах болон алжаалаа тайлахад нь зориулан цаг гаргахыг нэн тэргүүнийхээ зүйл болго!

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com