Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 254 дахь өдөр

АЯДУУ ЗӨӨЛӨН БАЙДАЛ

Харилцааны хувьд нийгэм маань том бас чанга л байх нь дээр гэдэгт итгэдэг. Бүх билет нь дууссан цэнгэлдэх хүрээлэн, чанга хөгжим, сүрлэг сайхан бас маш том дэлгэцэн дээрх нүд гялбам видеонуудыг хараад бид хэрхэн биширдэг болохоо бодоод үз. Энэ бүх "дуу хоолой"-нуудын дунд хэрхэн "чимээгүй байх" бас Бурханы аядуу зөөлөн дуу хоолойг сонсохоо бид мартсан гэж үү?

Бурхан бүхий л ертөнцийг эзэгнэдэг хэдий ч, Тэрээр ихэнхдээ сонсогч зүрх сэтгэл болон зүрхэнд хандан зөөлөн хайр ба намуухан ятгалгаар ярьдаг. Тэрээр Израиль үндэстнийг бяцхан хүүгээс (Исаак) төрүүлсэн бөгөөд Тэрээр тэднийг хүлээснээс нь гаргахдаа өөр нэг бяцхан хүүг (Мосе) ашигласан байдаг. Аварга биетнийг алуулахаар Тэрээр дүүгүүр болон хэдхэн чулуутай өсвөр насны хүүг (Давид) ашигласан бөгөөд Тэрээр Өөрийнхөө Хүү, Есүсийг бяцхан хүү болгон төрүүлэн биднийг аврахаар илгээсэн.

Бурханы зөөлөн дуу хоолойг сонсоход болон "чимээгүй байх"-ад зориулан өөрийнхөө өдөрт цаг гарга.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com