Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 230 дахь өдөр

УДИРДАГЧДЫНХАА ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ

Израиль үндэстний удирдагч болох үедээ Иошуаг Мосе маш сайн бэлтгэсэн байсан боловч энэ нь амжилтын баталгаа биш байсан. Үнэндээ, Бурханы зөвлөгөөг эрж хайхгүйгээр үйлдсэний улмаас Иошуа бүтэлгүйтсэн (Иошуа 9-р бүлгийг унш). Түүнийг урамшуулахын тулд овгийн удирдагчид түүний төлөө ийнхүү залбирч байсан, "Харин зөвхөн таны Бурхан ЭЗЭН, Мосетэй хамт байсан шиг тантай хамт байх болтугай."

Бидэнд удирдагчдынхаа төлөө залбирахаас илүү тэднийхээ төлөө хийж чадах зүйл гэж үгүй. Гэр бүлийг маань оролцуулан, нийгмийн бүхий л бүлгийн удирдагчид үүнд хамаарна. Бурханы ажлыг хийхэд итгэгч хүн амжилт олохын тулд залбирал зайлшгүй шаардлагатай. Христитгэлт амьдралын агуу оньсогуудын нэг бол энэ мөн. Corrie Ten Boom ийнхүү асуусан байдаг, "Залбирал таны залуур уу эсвэл нөөц дугуй юу?"

Таныг оролцуулан, удирдагчдынхаа төлөө залбирахад хүүхдүүдээ удирдан дагуул.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com