Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

БУРХАНЛАГ БАЙДЛЫГ ҮЛГЭРЛЭХ
Бидний үгнээс илүүтэйгээр үйлдлүүдээс маань хүүхдүүд суралцдаг болохыг судалгаа харуулсан байдаг. Энэ нь библийн дагуух ойлголт болох нь бидний хувьд тийм ч гайхмаар зүйл биш. Иаков, "Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бай" (Иаков 1:22) гэж хэлсэн байдаг.
Бараг 2000 жилийн өмнө, Паул өөрийнхөө шавь Титэд бурханлаг байдлыг үлгэрлэхийн чухлыг онцлон дурьдсан байдаг. Бид бурханлаг бус байдлаар амьдрах үедээ өөрсдийнхөө өрсөлдөгчдөд гэрчлэлд маань үл итгэх боломжийг олгож байдаг болохыг Паул мэдсэн байсан.
Энэ зарчим ч мөн адил хүүхдүүдэд маань үйлчилдэг. Жишээ нь, хэрэв эцэг хүн хүүхдүүдээ эхийгээ хүндлээсэй гэж хүсвэл, тэрээр өөрөө ч мөн адил эхнэрээ хүндэлж буйгаа харуулах ёстой. Хэрэв бид хурдны хязгаарыг баримтлахын чухлыг онцлодог бол, бид өөрсдөө хэрхэн машин барьж байх үедээ хурдны хязгаарыг баримталж буйгаараа үлгэрлэн харуулах хэрэгтэй. Бидний үйлдлүүд маань бид юунд үнэхээр итгэдгийг маань харуулдаг бөгөөд бидний үг хэр үнэн болохыг хүүхдүүд маань дэнслэхдээ бидний үлгэр жишээг илүүтэйгээр хардаг.
Бурханлаг байдлыг хүүхдүүддээ үлгэрлэ.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com