Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 202 дахь өдөр

ЯАГААД БУРХАНД ДУУЛГАВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Уучлалт гуйхаар эсвэл "баярлалаа" гэж хэлэхээр хүчлэгдсэн хүүхдийг та өмнө нь харж байсан уу? Тэдний хөшүүн байдал болон нэг хэвийн дуу хоолойн өнгө нь жинхэнэ санаа зорилготой тэрсэлддэг. Заримдаа бид Бурханд дуулгавартай байх тал дээр үүний адил байдалтай байдаг. "Эзэнд би яагаад үйлчилдэг вэ?" хэмээн өөрсдөөсөө асуух нь бидэнд тусладаг. Түүний ивээлийг болон ерөөлийг олж авахын тулд уу, "сайн үйлс"-ээрээ бусдад гайхуулагдахын тулд уу эсвэл Түүний уур хилэнгээс хол байхын тулд уу? Эсвэл Тэрээр намайг ийнхүү үйлд хэмээн тушаасан байдаг учраас уу?

Энэ дэлхий дээрх амьдралын эрэлт хэрэгцээгээр бид бөмбөгдүүлж байдаг учраас мөнхийн алсын хараанаас бид хараагаа салгах нь олонтаа тохиолддог. Тэр Хэн болох болон Түүний юу хийсэн болохыг тунгаан бодох байдлаар өдрөө эхлүүл. Робот шиг үүрэгтэй гэсэн мэдрэмжийн дагуу бус харин зүрхэн дэхь талархалтай байдал тань халин гарах үүднээс Түүнд дуулгавартай байхад энэ таньд туслах болно. Эцэст нь, Тэр таньд аль хэдийнээ хамгийн агуу бэлгийг өгсөн: энэ бол Есүс Христ мөн. Ямар нэг байдлаар та Түүнд үйлчлэх чадвартай байхаас хамаагүй өмнө энэхүү бэлэг таньд өгөгдсөн.

Бүхнээс илүүтэйгээр та Түүнийг хайрладаг учраас Бурханд дуулгавартай бай.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com