Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 185 дахь өдөр

ТОО ХЭМЖЭЭГЭЭР ДАВАГДСАН БАС МЭГДЭН САНДАРСАН

Мидиан цэргүүд 135,000 байсан бөгөөд тэд тулалдахад бэлэн 32,000 Израилийн цэргүүдээс хамаагүй тоогоор давсан байсан. Гэсэн хэдий ч 32,000 цэргүүд тэдний хувьд хэт олон байсан. Бурхан Гидеонд өөрийнхөө цэргүүдийг 300 хүн болтол цөөлөх зааварчилгааг өгсөн! Тулааны өмнөхөн Гидеон Бурханыг магтан хүндэлсэн тэгээд тэрээр өөрийнхөө цэргүүдийг гурван бүлэгт хуваасан. Тэдний зэвсгүүд нь ердөө л эвэр бүрээ болон хоосон ваар, вааран доторх бамбарнууд байсан!

Бурхан Израйлчуудад ялалт бол хүч чадал эсвэл тоо хэмжээнээс бус харин Түүнд дуулгавартай байдал болон итгэл үнэмшлээс хамааралтай байдгыг мэдүүлэхийг хүссэн. Үүний нотолгоо болгон, Израйлчуудыг сэлмээ сугалаачгүй байхад Мидианчууд тэдний өмнө өнхрөн унасан.

Амьдралд тань ямар зүйл даван дийлэхэд хэт хэцүү мэт санагдаж байна вэ? "Мидианчууд" нь зарим тохиолдолд бид тоо хэмжээгээр давагдсан бас мэгдэн сандарсан мэт мэдрэмжтэй байх үед хүүхдүүдээ хүмүүжүүлэх хүндрэл бэрхшээлийн хэлбэрээр бидэнд ирдэг. Та ямар ч хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байсан хамааахгүй, тулаан нь Бурханых гэдгийг бүү мартаарай. Айдастаа итгэлийг тань даван дийлэх боломжийг бүү олгоорой. Гэвч Гидеоны нэгэн адил, Бурханыг магтан хүндлэхээр бөхийх хүртлээ бид тулалдахад бэлэн байж хэзээ ч чаддаггүйг санаарай.

Итгэлийг сонгон улмаар таны өмнөөс Бурхан тулалдах болно гэдэгт итгэ.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com