Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 189 дахь өдөр

ХҮҮХДҮҮДИЙН ТАЛААРХ ХАРИЛЦАН ЯРИАНУУД

Эцэг эх байх ивээлүүдийн нэг бол хүүхдүүдээ амжилтад хүрэхийг нь харах байдаг. 2008 оны Зуны Олимпын үеэр өөрийнхөө хүү Майклыг идэвхитэйгээр дэмжиж буй Дебра Фелпсийг зурагтын камераар харуулах үед олон эцэг эхчүүд түүнд ямар санагдаж байгааг шууд мэдэрсэн. Улмаар түүнийг идэвхи зүтгэл нь түүний хүү 8 алтан медалууд авах үед шагнагдсан! Үүний адил хором мөчүүд бидэнд таалан соёрхогдохын тулд өгөгддөг боловч баяр хөөр хаана төгсгөл болж улмаар бардамнал хаанаас эхлэдэг вэ? гэсэн сонирхолтой асуултыг тэд асуусан байдаг.

Галат 5:26-д, "Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая." Та бусад эцэг эхчүүдтэй харилцан ярилцаж байхдаа өөрөө өөрийгөө бардамнал эсвэл сайрхалаар дүүрч байгаа мэт санагдах үе таньд гарч байсан уу? Хүүхдүүдээрээ дамжуулан өөрсдийгөө нотлох шаардлагатай мэтээр бидний ихэнх маань үздэг боловч энэ л зүйлийг бид хийж болохгүй гэсэн заавар бидэнд өгөгдсөн байдаг. Бусдад хүүхдүүдийнхээ талаар ярьж байх үедээ бид энэ сургаалийг "сэдэлтийнхээ шалгуур" болгон ашиглаж болно.

Та хүүхдүүдийнхээ талаар ярих үед Бурхан алдаршуулагддаг уу?

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com