Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 187 дахь өдөр

МӨНХИЙН БОДОЛ САНААТАЙ АМЬДРАЛ
"Сонин юу байна даа?" хэмээн асуухад түгээмэл хариулт бол, "Завгүй!" гэсэн хариулт байдаг. Гэр бүл, найзууд, сургууль, чуулган гэх мэтийг тэнцвэржүүлэхийг хичээх үедээ бид өдөр бүрийн амьдралын жижиг зүйлсэд хэт анхаарах гээд бас энэ дэлхий дээрхи өөрсдийнхөө зорилгоо мартах гээд байдаг. Гэсэн хэдий ч бид мөнхийн найдвартаа анхаарлаа төвлөрүүлэх үед, бид бүх зүйлсийг байх ёстой байрлалд нь байлгах чадвартай болдог.

Энэ сургаалд, Давид Эзэнээс амьдрал ямар богинохон болохыг өөрт нь сануулж өгөхийг гуйдаг. Яагаад? Тэгснээрээ тэр ирээдүйн мөнхийн амьдралд төвлөрсөн хэвээр байх боломжтой болохын тулд юм. Эзэн дээр төвлөрөөгүй л бол бидний хөдөлмөр хий хоосон. Нэг л өдөр бидний бие махбодь өөрчлөгдөж улмаар бид Христтэй хамт алдаршуулагдсан, мөнхийн бие махбодь болон амьдрах болно. Бурханд алдрыг өргөе!

Энэ дэлхий дээрх үнэн зорилгынхоо дагуу аливааг үйлд.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com