Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 186 дахь өдөр

ЭЦЭГ ЭХийн ЗОВЛОН

Иохан 16:33: "Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун! Би ертөнцийг ялсан гэж айлдлаа".

Дараах үзэл бодол таньд танил байж болох юм, "Ээж хүн хамгийн аз жаргалгүй хүүхэдтэйгээ адил аз жаргалтай байдаг." Хүүхдийнхээ тэмцэлдээнээр нөлөөлөгдөхгүй байна гэдэг үнэхээр хэцүү. Есүс ийм байдлыг маань таньж мэдсэн байсан бөгөөд мөнхийн үзэл санааны дагуух шийдлийг бидэнд санал болгодог. Ирээдүйнхээ талаар та итгэлтэй байх үедээ одоотойгоо нүүр тулах илүү их чадвартай байдаг. Мөнхийн сэтгэлгээ нь найдвараар дүүрсэн үзэл бодолтой байхад тань туслах болно, учир нь бидний гэр бол энэ дэлхийнх биш!

Та болон таны хүүхдүүд зовж байх үедээ Христ бол ертөнцийг ялсан бөгөөд нэг л өдөр бид Түүнтэй хамт байх болно гэдгийг санаарай. Тэр өдөр хүртэл энэ дэлхий дээр байхдаа Христээс илүү аливаа тааламжийг хүсэхээс болгоомжил. Энэ амьдрал бол түр зуурынх гэдгийг мэдэхээс амар тайвныг олж авч улмаар зовлонгоо Түүнээс хамааралтай байх руу таныг чиглүүлэхэд ашигла.

Энэ дэлхийд таны гэр байхгүй харин диваажинд байдаг гэдгийг санаарай.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com