Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 184 дахь өдөр

ХАРАГДСАН БАС ТАНИГДСАН БАЙХ

Тэрээр Түүнийг дуудаагүй хэдий ч, хүүгээ дөнгөж алдсан бэлэвсэн эмэгтэйг Есүс харсан. Бурханы Хүүд харагдах нь ямар гайхамшигтай зүйл гээч! Тэрээр түүнийг зүгээр хараад зогсоогүй харин Тэр түүнийг хараад ихэд өрөвдсөн хэмээн энэ эшлэлд хэлсэн байдаг. Тэр түүний зовлонтой холбогдсон.

Эцэг эх болохын маань хувьд энэ нь ямар том урамшуулал вэ. Есүс биднийг ч бас харж байдаг, хайхрамжгүйгээр, хэнэггүйгээр бус. Тэр бидний зовлонг сайн ойлгодог бөгөөд бидний хэрхэн тэмцэлдэж байгааг сайн мэддэг. Эцэг эх байх хэцүү бас зовлонтой замаар зарим үед алхаж байхад тань Тэр таныг ч бас ихэд өрөвдөн байдгыг санан амар тайвныг үүнээс олж аваарай. Та ганцаараа биш гэдгээ снааарай. Яг энэ өдөр Тэр таньтай хамт алхаж байгаа шүү.

Та бол Бурханы Хүүгээр мэдэгдсэн бас хайрлагдсан нэгэн.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com