Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 182 дахь өдөр

СУЛ ДОРОЙ БАЙДЛААС ИРЭХ ХҮЧ

Хүүхдүүд өсгөх үед, бид үүнийг хийх чадваргүй мэт санагдах нөхцөл байдлууд байдаг, учир нь тухайн нөхцөл байдлыг "засах"-ын тулд бидний хийж чадах зүйл ганц ч байдаггүй. Үдэшлэг дээр бусдаас орхигдсоноосоо болоод хүүхдийн тань сэтгэл шархалсан байж болох юм. Хайртай хүүхэд нь тэдэнд "сэтгэлийн шарх үлдээсэн" эсвэл тэд багаас хасагдсан байж болох юм.

Бурханд найдахад хамгийн ихээр саад болж байдаг зүйлүүдийн нэг бол бид өөрсдийнхөө хүчинд найдах байдаг. Бид хэзээ ч Бурханаар ашиглагдаж чадахгүйгээр сул дорой хүмүүс биш боловч бид хэт хүчирхэг байх бас боломжтой гэдэг нь үнэн. Бид өөрсдийнхөө хяналт тавих хязгаарыг таньж мэдэх үед, бидэнд Бурхан ямар их хэрэгтэйг илүү ихээр ойлгох боломжтой болдог.

Өөрсдийнхөө сул дорой байдлыг хүүхдүүдээ жинхэнэ хүч чадлын эх үүсвэр лүү бас Христээс хамааралтай байх руу чиглүүлэх боломж болго.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com