Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ХҮҮХДҮҮДЭЭ ТАВЬЖ ЯВУУЛАХ
Хүүхдүүд бол Бурханаас ирдэг бэлэг боловч тэд маань18 — 20 насандаа гэрээ орхин явах болно гэдгийг бид санах хэрэгтэй. Эцэг эх болохынхоо хувьд бидний зорилго бол эдгээр бэлгүүдээс чангаар зуурах биш харин дайчны сум мэтээр харвахад тэднийгээ бэлтгэх нь бидний зорилго байдаг.
Энэ бол тийм ч амар зүйл биш! Өдөр бүр хүүхдүүд маань хэрхэн бие дааж эхэлж буйг харахдаа эдгээр эшлэлүүдээр бид урамшигдах ёстой. Нум сум шиг тэднийгээ бид чиглүүлэн удирдах боломжтой боловч цаг нь ирэхэд бид тэднийгээ тавьж явуулах хэрэгтэй болдог.
Тэд маань өөрсдөө бие даан амьдрахад нь бид тэднийгээ хэрхэн бэлтгэх вэ? Өдөр бүр, бага багаар тавьж явуулах замаар. Үл итгэсэн байдал болон санаа зовнилын оронд урамшууллын болон өөртөө итгэлтэй байдлын мессэжийг тэдэндээ хэлж байх замаар. Хамгийн бага хүүхдэд ч хүртэл насанд нь тохирсон сонголтууд болон үүрэг хариуцлагыг хүлээлгэх замаар. Жишээ нь: "Одоо чи таван настай болсон учраас, чи ээждээ хоол хийхэд туслахаар том хүүхэд болсон. Чи ширээг засмаар байна уу эсвэл жижиг талхны бэлдмэлийг хутгамаар байна уу?"
Өдөр бүр хүүхдүүдээ бага багаар тавьж явуул тэгээд нэг л өдөр тэднийгээ тавьж явуулах нь таны зорилго гэдгийг бүү мартаарай.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com