Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ХУВЬ ХҮН
Зарим шүүмжлэл яагаад бусдаасаа илүү сэтгэл өвтгөдөг талаар та гайхан боддог уу? "Хувь хүн"-ийнх нь байдалд заналхийлэл ирэх үед хүмүүс ихэвчлэн эсрэг хариу үзүүлдэг байна. Бид өөрсдийгөө сайн ээж, гайхалтай тогооч, амжилттай бизнес эрхлэгч гэж тодорхойлдог. Өөрийгөө тодорхойлж итгэсэн эдгээр мэдрэмжид маань хэн нэгэн эргэлзэх үед хэрүүл тэмцэл эхэлдэг
Хүүхдүүд маань мөн ялгаагүй ийм л байдаг. Хэдийгээр тэд биднээс арай өөрөөр, өөрсдийгөө ухаалаг сурагч, хөөрхөн охин, чадварлаг тамирчин гэж тодорхойлж болох ч, хувь хүнийх нь талд эргэлзэхэд тэдний маань ч бас сэтгэл нь шаналдаг. Тэд үнэ цэнэтэй, чадвартай, үр бүтээлтэй эсэх талаараа эргэлзэх маягаар хариу өгдөг.
Бид Христитгэлтнүүд болох үед, хувь хүнийхээ хувьд хэн бэ гэдэг ойлголт маань үүрд өөрчлөгдөн бид Бурханы хүүхдүүд болдог. Хувь хүн маань Христ дотор суурилах учир бидний үнэ цэнэ тамирчны ур чадвар, хөөрхөн царай, тархи эсвэл бусдын үзэл бодлоос хамаарахаа болино. Түүний загалмай дээр хийсэн ажлыг ойлгож, Түүний хайрыг хүлээж авахдаа бид дэлхий дээрх хувь хүний байдлаа элээж хаядаг.
Амьд Бурханы төгс хайрлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн хүүхэд гэдэг нь бидний жинхэнэ хувь хүний чанар маань билээ!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com