Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 178 дахь өдөр

ИЧГҮҮРИЙГ ДАЛДЛАХ

Адам, Ева энэ дэлхийд гэм нүгэл болон ичгүүрийг авч ирэх хүртэл Еден цэцэрлэг цэвэр ариун байсан. Бурхан тэдний ичгүүрийг далдалсан боловч тэд үүнийхээ төлөөх төлөөсийг төлсөн. Хувцсуудыг хийхэд хэрэгтэй арьсаар хангахын тулд гэм зэмгүй амьтан нядлагдагдсан.

Христийн загалмай дээр үйлдэх үйлсийн зөгнөл нь энэ байсан! Бурханы Хурга болох Есүс бидний гэмийн төлөө Өөрийнхөө ариун цусыг урсгасан бөгөөд тэгснээр Бурхан бидний ичгүүрийг далдлах боломжтой болсон. Библид хичнээн тодорхой дурьдаагүй байдаг боловч, Еден Цэцэрлэгт нядлагдсан амьтан нь хурга байсанд гайхах хүн байхгүй л болов уу?

Төгс хайрлагч эцэг эхийн хариу үйлдлийг үлгэрлэн харуулахдаа Бурхан Адам Еваг нуугдахад хүргэсэн ичгүүрийг далдалсан. Тэгээд Тэрээр тэрслүү байдлынх нь төлөө Адам Евагийн ( болон тэдний үр удмын) ирээдүйн зөвт байдлыг Тэрээр хангах болно гэсэн хүчирхэг сургамжийг заах замаар шийтгэлүүдийг оногдуулсан.

Бурхан нэн тэргүүнд тэдний ичгүүрийг далдлаагүй бол Адам Ева алдаанаасаа хэзээ ч сурахгүй байсан байх. Тэднийг далдалсан Бурханы үйлдэл нь Тэрээр Өөрийнхөө хүүхдүүдийг хэзээ ч орхихгүй бас хаяхгүй гэдгийг харуулсан. Адам Ева Багшийг хайрлан бас итгэсэн учраас алдаанаасаа суралцах боломжтой болсон.

Ичгүүрийг далдлах нь сургах үйл явцыг боломжтой болгодог.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com