Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

БАЯН БОЛОХЫН ХҮЧ
Өөрсдийнхөө хүчээр эд хөрөнгө эсвэл алдар хүндийг олох чадвартай мэтээр бид баян бас нэр төртэй хүмүүсийг хүндлэн алдаршуулдаг нь үнэхээр гайхалтай биш гэж үү? Энэ бүхнийг "олж авсан" тэдгээр хүмүүс өөрсдийнхөө хийж гүйцэтгэсэн гавъяаныхаа талаар ном бичиж, өөрсдийг нь хэрхэн даган дуурайх болон бас хэрхэн баян болохыг заахыг бидэнд санал болгодог. Эд баялгыг нь Бурхан боломжтой болгосныг тэд анзааралгүй өнгөрдөг. Эдгээр хүмүүс тэр бүр даруу занг бусдад үзүүлээд байдаггүй.
Гэсэн хэдий ч эдгээр хүмүүсийг шүүхээсээ өмнө, бид өөрсдийнхөө зүрх сэтгэл рүү өнгийн харах ёстой. Бид өөрсдийнхөө чадвар чадамжинд амархан бахдамтгай бас биднээс гялалзах "алдар"-аас гэр бүлийнхэн маань таашаал аваасай гэсэндээ бид өөрсдийнхөө хийж бүтээсэн зүйлсийнхээ талаар ярих үнэхээр их дуртай байдаг. Харамсалтай нь, өөрсдийнхөө хуримтлуулсан эд хөрөнгийг нэн тэргүүнд эдгээрийг бидэнд боломжтой болгосон Бурханыг хүндлэхэд ашиглахгүй байх нь олонтаа байдаг. "Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун" гэж Мосе бидэнд урьдаас сануулсан байдаг. Хөрөнгө чинээг Бурхан бидэнд өөрсдийгөө хүндлэхийн тулд өгдөггүй.
Хүч чадлын тань эх үүсвэр юу ч байсан хамаагүй тухайн эх үүсвэр юу болохыг таньж мэдсэн болохоо хүүхдүүддээ үлгэрлэн харуул. Тэгээд, тэрхүү чадвараа Бурханыг алдаршуулахын тулд хэрхэн ашиглаж байгаа болохоо тэдэндээ харуул.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com