Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 174 дахь өдөр

ҮНЭ БОЛ ҮНЭ ЦЭНЭ БИШ

Яг одоо Америкт бид эдийн засгийн хямралд ороод байгаа. Хүмүүс ажилгүй болж, хадгаламжиндаа мөнгөгүй болж бас амьдралын нөхцөл байдалдаа эргэлзэхэд хүрч байгаа. Хямралаас болоод ихэнх хүмүүс амьдралаа илүү энгийн болгох шаардлагатай тулгарах болно. Энэ нь зайлшгүй шаардлагатай зүйлсээ авч үлдэхийн тулд тансаг хэрэгцээнээсээ татгалзахыг шаардах болно гэсэн үг. Бид үүнийг хийх үед, өндөр үнэтэй зүйлсээс үнэ цэнэтэй зүйлсийг тусгаарлах шаардлага бидэнд гардаг. Үнэ болон үнэ цэнэ бол ижил зүйлс биш.

Хэрэв бид бэрхшээлийг амьдралдаа буй илүүдэл зүйлсүүдийг олж харах болон шаардлагагүй зүйлсээсээ татгалзах боломж хэмээн үзэх үед энэ нь бидэнд ашиг тус үзүүлэх боломжтой. Хүчилсэн хүмүүжил нь огт хүмүүжилгүйгээс хамаагүй дээр. Бидэнд хэрэгцээтэй бүхнээр үргэлж биднийг хангаж байдаг Нэгэнд найдвараа тавих талаар хүүхдүүдтэйгээ ярилцах боломжийг энэ нь бидэнд мөн олгодог. "Алдар ба давуу чанараараа биднийг дуудсан Түүний жинхэнэ мэдлэгээр дамжин бурхан хүч нь бидэнд амь болоод итгэл сүсэгт хамаатай бүхнийг соёрхсон" (2 Петр 1:3).Үнэ болон үнэ цэнийн ялгааг хүүхдүүддээ харуулахад зориулан хүнд хэцүү цаг үеийг ашигла.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com