Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ТОРДОХ #1
Хамгийн шилдэг эцэг эх байхыг хичээх үедээ заримдаа та өөрийнхөө сүнслэг өсөлтийг орхигдуулах гээд байх үе таньд гардаг уу? Гэр бүлийн тань хэрэгцээ таныг үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл завгүй ийш тийш гүйсээр байхыг шаардах үед та магадгүй чимээгүй цагаа, залбирлаа эсвэл бусад сүнслэг хүмүүжлүүдээ золиослохоор соригдож болох юм. Өөрийнхөө хүмүүжүүлж байсан хүмүүст ийм хандлага байгаа болохыг Паул олж харсан бөгөөд үүний эсрэг байхыг тэдэнд сануулсан. Сүнсний хоосон "аяганаас" бусдад өгөхөд хэцүү болохыг та ухаарах болно. Эцэгтэйгээ ярихын тулд Есүс хүртэл хурсан олноос болон дагалдагчдаасаа холдоход цаг гаргадаг байсан.
Өөрсдийнхөө өдрийн хамгийн шилдгийг бид Бурханд зориулахаа мартах үед уур, гомдол, атаа хорсол болон ёс суртахууны эмх замбраагүй байдлууд гэх мэт асуудлууд үүсэн гарч эхлэхийг бид хардаг. Сүнслэг байдлынхаа хувьд эцэж цуцсан үедээ бид хүүхдүүддээ ямар ч тусламжийг үзүүлж чаддаггүй. "Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь" (Үйлс 20:28) гэж Паул Ефесийн удирдагчидтай салах ёс гүйцэтгэж байхдаа ийнхүү сануулсан байдаг. Эхлээд өөртөө; дараа нь бүх сүрэгт анхаарал тавь хэмээн тэр анхааруулсан болоход анхаарлаа хандуулаарай. Энэ бол эцэг эх болохын маань хувьд үнэхээр үнэ цэнэтэй сургаал.
Бурхантай харилцах харилцаа тань таны хамгийн нэн тэргүүний чухал зүйл байх үед та гэр бүлдээ болон бусдад үйлчлэх илүү их чадвартай байдаг.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com