Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 172 дахь өдөр

БУРХАНЫ ЗАГВАР

Христитгэлтнүүд болохынхоо хувьд сүнслэг бэлгүүдээ олж нээхэд болон тэдгээрийг ашиглахад зориулан амьдралаа зориулах хэрэгтэй бөгөөд энэ ч бас хүүхдүүдийн маань хувьд үнэн зүйл. Бурханы бидний амьдрал дахь зорилгыг биелүүлэхийн тулд энэ бол амин чухал зүйл мөн, учир нь Түүний бидэнд өгсөн бэлэггүйгээр Түүнд зориулан бид юуг ч хийж чадахгүй. Гэсэн хэдий ч эдгээр бэлгүүдийг олж авснаараа бид маш олон зүйлийг хийж гүйцэлдүүлж чадах болно!

Тэрээр биднээр хийлгэхээр дуудсан тэр ажлийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бүхнээр Бурхан биднийг хангах болно гэдгийг сонсоход үнэхээр урамтай биш гэж үү? Сүнсний бэлгүүд нь Бурханы төлөвлөсний дагуу үйлчлэх боломжийг бидэнд олгодогт үүнийг давуу чанар оршдог. Мэдээж, үүний эсрэг нь үнэн бөгөөд Бурханы биднээр хийлгэхээр төлөвлөснөөс өөр бусад зүйлсийг бид хийхээр хичээх үед бид Түүний загварын дагуу амьдрахаас хүчин мөхөсддөг бөгөөд ийнхүү хичээх үедээ хүч хүрэхгүй байхаар бид угаасаа бүтээгдсэн хүмүүс.

Бурханаас өгөгдсөн бэлгүүдийг олж нээхэд, хөгжүүлэхэд, тэдгээрийг Эзэний алдрын төлөө ашиглахад нь хүүхдүүддээ тусла.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com