Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ХАРУУСАЛ БОЛОН ГЭМШИЛ
Хоёр төрлийн харуусал байдаг бөгөөд нэг нь гэмшилд хөтлөдөг бурханлаг харуусал, болон үхлийг авч ирэхүйц дэлхийн харуусал гэж байдаг. Хүүхдүүд маань сургууль дээр тэр өдөр болсон ямар нэгэн зүйлээс болоод сэтгэл гонсгор гэртээ ирэх үед энэ бол үнэхээр чухал ойлголт байдаг. Энэ талаар ярилцах үедээ бид юуг хамгийн гол зорилгоо болгох хэрэгтэй вэ? Хэн нэгнийг буруутгах уу, шалтаг тоочих уу эсвэл дахин ийм зүйл болохгүй байх үүднээс тэднийгээ засч залруулах нь бидний зорилго уу? Эсвэл тухайн үйл явдлын үзүүлэх нөлөөллийг олж тогтоон улмаар тэднийг гэмшилд хүргэхийн тулд Бурхан үүнийг хэрхэн ашиглах боломжтойг олж харахын тулд зөөлнөөр бас тэднийгээ ойлгох байдлаар чиглүүлэх үү?
Ихэвчлэн бид тухайн үеийн сэтгэл хөдлөлүүдэд хэт хөтлөгдөн улмаар Бурхан юунаас ч биднийг аврах чадвартайг мартах гээд байдаг. Харуусал нь Бурханыг арай тодоор харахад таны хүүхдүүдийг хүргэвэл ямар гайхалтай вэ? Үүнд л бурханлаг харууслын утга учир оршдог!
Зовлонтой мөчүүд нь хүүхдүүдийг тань Бурхан луу улам илүүтэйгээр ойртох боломж байх боломжтойг олж хараарай.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com