Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 155 дахь өдөр

ЗАЛБИРЛААР ДАМЖУУЛАН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭХ

Энэ сургаалд, залбирал ямар чухал болохыг Лук бидэнд сануулдаг. Үр дүн нь үнэхээр хэмжээлшгүй! Залбирсан итгэгчид "чичирсэн," "Ариун Сүнсээр дүүргэгдсэн" бас "Бурханы үгсийг зоригтойгооор ярьсан." Тэдгээр Христитгэлтнүүд өөрсдийгөө Ариун Сүнсээр дүүргээгүй, харин Бурханаар ер бусын байдлаар дүүргэгдсэн болохыг анхаар.

Хүүхдээ хүмүүжүүлэх үед бид хүнд хэцүү асуудлуудтай нүүр тулах үедээ, бидэнд Ариун Сүнс ямар ихээр хэрэгтэй болохыг тогтмол сануулж байдаг! Та баярлан хөөрч байгаа, зүг чигээ олохоор зовж зүдэрч байгаа, эсвэл харамсан уйлж байгаа ч байсан хамаагүй, Эзэн рүү хандан залбирах боломжтой болохыг ухаараарай.

Залбирал ямар чухал болохыг сана. Эзэнд хандан зүгээр л залбирахад зориулан цаг гаргаснаар гайхалтай үр дүнд хүрдэг.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com