Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 134 дахь өдөр

ТЭДНИЙГЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭХ

Тэднийгээ ухаанаараа, сэтгэл санаагаараа, сүнслэг байдлаараа нас биед хүрэхэд нь хүмүүжүүлэхийн тулд Бурхан бидэнд хүүхдүүдийг даатган өгдөг. Тэдний амьдрал дахь Бурханы дизайныг олох болон биелүүлэхэд нь тэдэнд туслах бас Христийн зан чанарын талаар тэдэнд заах бол бидний зорилго байдаг. Бид ихэнхдээ үгээрээ хүүхдүүдээ сургах болон зааварчилах гээд байдаг бол үгсээрээ бид хүүхдүүдээ бухимдуулахад хүрдэг.

Бурханы төлөвлөгөөнд хэцүү үеүүд багтсан байх боломжтой бөгөөд тэдгээр хүнд үеүүдэд хүчтэй зан чанар нь тэдэнд даван туулахад туслах болно гэдгийг бид тэдэндээ заах ёстой. Христийн зан чанарыг хүлээн авахыг бид хүүхдүүддээ заах хэрэгтэй. Тэдний хийх сонголтууд болон тэдэнтэй нүүр тулах шийтгэлүүд нь Есүсийн зан чанарын талаар тэдэнтэй ярилцах боломжууд мөн. Эдгээр нь гадаад зан араншингаас илүүтэйгээр хүүхдийн маань дотор юу болж буй дотоод зүйлсэд анхаарлаа төвлөрүүлэхэд бидэнд тусладаг.

Хүүхэддээ ийнхүү заахыг Chip Ingram "амьд мэнд гарах чадвар" хэмээн нэрлэн, үүнийг тэднийгээ баараггүйгээр амьд мэнд үлдэхэд өөрсдийнхөө бүхий л хүч хөдөлмөрийг зарцуулахтай эн тэнцүүлсэн байдаг. Ихэнхдээ бид тэднийг амьд мэнд үлдээхийн тулд тэднийгээ аврах, үглэх эсвэл бүх зүйлсийг нь хянахыг хичээдэг бөгөөд үүний үр дүнд хүүхдүүдээ бидэнгүйгээр дэлхийтэй нүүр тулахад бэлтгэгдээгүй нэгэн болгон хувиргадаг.

Христийн зан чанарын талаар зааж сургах, чиглүүлэх гэдэг нь ямар утга учиртай болохыг шинээр тодорхойл.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com