Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 133 дахь өдөр

ХҮҮХДҮҮДЭЭ БУХИМДУУЛАХ

Эдгээр эшлэлүүд нь хүүхдийн хүмүүжлийн зааварчилгаануудаар дүүрэн байдаг. Энэ нь дараах сургаалиар үргэлжилсэн байдаг, хүүхдүүд ээ, эцэг эхээ хүндэлж, тэдэндээ дуулгавартай бай (Ефес 6:1-2) , энэ нь хүүхдүүдийгээ дуулгавартай байхыг нь хэрхэн хялбарчилахыг харахад бидэнд тусладаг. Гол нууц нь бол тэднийгээ бухимдуулахгүй байх юм.

"Бухимдуулах" гэдэг үгийг Грек хэлэнд уурыг нь хүргэх эсвэл хилэгнүүлэх гэж орчуулсан байдаг. Мөн, хүүхдийг бухимдуулах хамгийн түргэн арга бол үйл хөдлөл бүрийг нь хянах, алдаа бүрийг нь засах, болон түүнийхээ сайжруулах шаардлагатай хэсэг бүрийг нь онцлох мөн. Үглүүлсэн болон лекц ихээр уншигдсан хүүхдүүд удалгүй өөртөө итгэлгүй нэгэн болж хувирдаг бөгөөд ихэвчлэн тэрсэлсэн, хөндийрсөн эсвэл "зүрх алдсан" байдлаар хариу үзүүлдэг. Хэт ихээр засаж залруулахыг бид маш ихээр хүсдэг бөгөөд ихэнхдээ бид тийм ч чухал бус жижиг зүйлсийн талаар маргалдах нь олширдог. Бид маргаанд ялах боловч, хүүхдүүд маань биднээс холбоогоо тасалж буйг олж мэдэх үедээ тулаанд ялагддаг.

Үүнийхээ оронд, сонголтуудынхаа төлөөх шийтгэлийг хүлээх боломжийг хайрын дагуу тэдэндээ олгох замаар тэдэнтэйгээ хамтдаа алх. Түүний амьдрал дахь Бурханы дизайныг ойлгон улмаар үүнийг хүлээн авах боломжийг олгохуйц орчинг хүүхэддээ бүрдүүлэх хамаагүй дээр арга зам бол энэ мөн.

Тулалдах зүйлээ зөв сонго улмаар хүүхдүүдээ бухимдуулахаас татгалз.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com