FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ЯЛАГЧИЙН ЗҮРХ СЭТГЭЛ
Вейд Хопкинс
Чи Эзэн Бурханаа бүх зүрх,
бүх сэтгэл, бүх оюун ухаан,
бүх хүч чадлаараа хайрла.
-Марк 12:30
Ялагчийн зүрх сэтгэлтэй байхад сахилга бат, шаргуу хичээнгүй байдал, зориулалт, тэсвэр
тэвчээр, чиглүүлэг, саад бэрхшээлийг давах чадвар зэрэг олон чанарууд хэрэгтэй.
Өөрийн амжилтаа бататган аварга болж, шилдэг нь болж чадсан баатруудыг харахдаа бид
бүгд биширдэг. Тэд бидэнд шилдэг нь болохын тулд цуцашгүй, бууж өгөхгүй байх нь чухал
гэдгийг харуулж байна. Агуу чанар болон амжилтанд хүрэхийн тулд юу зориулсныг ойлгох
тусам жинхэнэ аварга болоход зайлшгүй хэрэгтэй нэг зүйл бол дасгалжуулагч гэдгийг
ойлгосон юм.
Өөрийн амьдралаа эргэн харахад, мөн эдүгээ үеийн баатруудын талаар уншихад адил нэг
зүйл байгаа нь бууж өгөхгүй байж, бэрхшээлийг давах гэж шаргуугаар тэмцэх үед тэднийг
дэмжсэн хүн заавал байж. Аливааг том зургаар хардаг, биднийг хайрлан дэмждэг, ойлгодог
дасгалжуулагч бидэнд хэрэгтэй байдаг бөгөөд бид хичнээн ялахыг хүссэн ч, хичнээн хичээж
хөдөлмөрлөсөн ч хэрэв дэмжин зоригжуулж, тусалдаг дасгалжуулагчгүй бол бид бууж өгөх
болно. Есүс Христ бол бидний Ахлах Дасгалжуулагч. Тэр биднийг бүтээсэн бөгөөд биднийг
сайн мэддэг төдийгүй бас хайрлаж, бидэнд зориулсан гайхалтай төлөвлөгөөг бэлдсэн. Есүс
бүхнийг ойлгож, мэддэг бөгөөд том зургийг хардаг тул бид Түүнийг хайрлаж, Түүнд итгэх
хэрэгтэй.
1.Та хүмүүсийг дасгалжуулж байна уу, эсвэл тамирчдыг зүгээр цуглуулж байна уу?
2.Та амьдралаа жинхэнэ Дасгалжуулагчид өгсөн үү?
3.Есүстаныгхэрхэндасгалжуулж,Бурханытөлөө,Түүнийхаанчлалынтөлөө
амьдрахад бэлтгэж байна вэ?
4.Нэмэлтээр унших: 1 Коринт 15:57-58, Еврей 12:2-3
Эзэн минь, Таныг өөрийн Дасгалжуулагч болгон дагахад надад туслаарай. Тэгсэнээр би
бусдыг итгэлээр дасгалжуулах боломжтой билээ. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Connecting With the Heart of Your Child

Live the Word: 3 Days With Scripture

Messengers of the Gospel

Moses: A Journey of Faith and Freedom

Peter, James, and John – 3-Day Devotional

Multivitamins - Fuel Your Faith in 5-Minutes (Pt. 3)

Sowing God's Word

A Mother's Heart

40 Rockets Tips - Workplace Evangelism (31-37)
