YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 52 OF 365

ДАВАН ТУУЛААД ӨСӨН ХӨГЖ

Хөүп Грифен

Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон
тооцдог. Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхийн хосгүй давуу талын
төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх талаар хохирол
амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд Хуулиас гардаг
өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэснээр ирдэг, итгэлд суурилсан
Бурханы зөвт байдалтайгаар Түүнд олдохын төлөө юм.
- Филиппой 3:7-9


15 охин хувцас солих өрөөнд дасгалжуулагч руу харахгүй сууцгаана. Тэд өмнөх тоглолтдоо
хожигджээ. Дасгалжуулагч хэлэх үгээ олж ядан, чимээгүй өрөөн дундуур алхална. “Энэ
баг юу болчихоо вэ?” гээд л үг бүр нь чангарч байлаа. “Гурван жилийн өмнө мужийн
аварга болж байсан, одоо нэг тоглолтод ч хожиж чадахаа байж! Би хэзээ ч ийм багийг
дасгалжуулж...” Түүний үгс дүнгэнэн, охид ялагдалдаа улам гүнзгий автана.
Петр Ж. Гомез Аялалд хэрэгтэй хүч чадал хэмээх Өдөр бүр Библийн мэргэн ухаанаар
амьдрах нь номондоо өнгөрснийг “Орхиод, даван туулаад, цааш нь тавиад, ирээдүйгээ дага”
гэж зөвлөжээ. Бидний өнгөрсөнд хожил, хожигдол аль аль нь байгаа бөгөөд тэдгээр нь
биднийг өмнө минь байгаа Бурханы зорилгоос холдуулдаг. “Христэд итгэгчид ирээдүйг
эзэгнэдэг. Учир нь тэнд Бурхан бидэнтэй дахин уулзана гэсэн. Тийм ч учраас бид үргэлж
ухрах бус, урагш тэмүүлж, айдсаар биш итгэлээр урагшлах хэрэгтэй. ‘Хамгийн сайн өдрүүд
бидний өмнө байна’ гэсэн үг нь Христэд итгэгчдийн ганхашгүй уриа юм.
Бид арагш харалгүйгээр урагшилж, өнгөрснөөс илүү чухал зүйл бол Христийг дагах үед
ирдэг ялалт гэдгийг удирдлага дор байгаа хүмүүстээ харуулах нь чухал билээ.


1.Одоо ажилдаа анхаарч, ирээдүй рүүгээ чиглэхэд саад болж байгаа зүйл байна уу?
2.Таны хувьд дараагийн тоглолтонд хожихоос илүү Христ чухал гэдгийг танай
багийнхан мэддэг үү?
3.Нэмэлтээр унших: Гэтлэл 4:10–16; Дуулал 33:16–22; Ром 3:20


Эзэн минь, өнгөрсөнтэйгөө зууралдахгүй байж, Таны надад өгсөн ирээдүйг зуурч
авахад туслаарай. Таныг дагахаас өөр илүү чухал зүйл байхгүйг бусдад амьдралаараа
харуулахад туслаарай. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More