FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ИТГЭЛ
Рожер Д.Лайп
Натан, Давидад
—Зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь Бурхан тантай хамт байна гэв.
- 1 Шастир 17:2
Давид хаан нэгэн том шийдвэр гаргахаар Натан эш үзүүлэгчээс асуусан бөгөөд Натан
энгийнээр“Үйлдэгтүн”хэмээнхэлсэнбайдаг.Тэмцээндээбэлтгэн,оролцожбуй
бүх хүмүүс тоглолтын төлөвлөгөөнд бат итгэх үед үүнтэй яг адил мэдрэмжийг авдаг.
Дасгалжуулагч болон бүх тамирчдын сэтгэл догдолж, өрсөлдөөний талбай руу гарахыг
тэсэн ядан хүлээдэг.
Бид бүхэн өдөр тутмын амьдралаа энэ байдлаар угтдаг бол хичнээн сайхан бэ? Эзэн
бидэнтэй хамт байх учир бүгд итгэлтэйгээр, хүчтэйгээр Эзэний бидний зүрх сэтгэлд
дүүргэн өгсөн тэр зүйлийг хичээн үйлдэцгээе. Нэгэн цагт Натан Давидад хандан “Зүрх
сэтгэлдээ байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь Бурхан тантай хамт байна” гэж хэлсэн билээ
(1 Шастир 17:2).
1.Дараагийн өрсөлдөгчтэй хэрхэн тоглох төлөвлөгөөгөө хэлэх үед багийн тоглогчид
шууд зөвшөөрөхөд ямар санагддаг вэ?
2.Та итгэлтэй байдал, найдвартай байдал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байсан мэдрэмжээ
өөртөө хэрхэн эргүүлж авчирдаг вэ?
3.Натан Давидад урам зориг өгсөн шиг таныг зоригжуулдаг хүн хэн бэ?
4.Та хэнийг урамшуулж зоригжуулж болох вэ?
5.Нэмэлтээр унших: 1 Иохан 5:1-15
Ааваа, тамирчидаа итгэлтэй, урам зоригтой, хамгийн сайнаараа өрсөлдөн
тоглуулдаг нэгэн болоход туслаарай. Тэдний зүрх сэтгэлийг нь урамшуулан дэмжихэд
туслаач. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

Filled, Flourishing and Forward

The Otherness of God

Hear

The Wonder of Grace | Devotional for Adults

Hard Fought Hallelujah: A 7-Day Study to Finding Faith in the Fight

Building Multicultural Churches

I Don't Even Like Women

Talking to God: A Guilt Free Guide to Prayer

21 Days of Fasting and Prayer - Heaven Come Down
