FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

ИРЭЭДҮЙ НЬ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД
ХУДЛАА ЯРЬДАГ
Бобби Боуден
Хэрэв Би бороо оруулалгүй тэнгэрийг хаах эсвэл энэ газрыг хоосруулахыг Би
царцаануудад тушаах эсвэл ард түмнийхээ дунд тахал илгээх үед нэрээр минь
дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирч, нүүрийг минь
эрэлхийлж, хорон муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний
нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.
— 2 Шастир 7:13–14
Хүн алдаа дутагдлаасаа суралцаж чаддаггүй учраас түүх үргэлж давтагддаг. Тиймээс
фашистууд еврейчүүдийг хоморголон устгасан хийгээд Иргэний дайн, израилчууд
дөчин жил цөлөөр тэнүүчилж явсан зэрэг түүхэн үйл явдлуудыг бид санаж байх хэрэгтэй.
Ертөнц яагаад ийм байдгийг Библи бидэнд хэлдэг. Үүний шалтгаан бол нүгэл. Дуулгавартай
байсны ачаар ирдэг ерөөл, нүглийн үр дагавар болох хараал, хор уршгийн талаар Библид
олон зүйл байдаг.Эхлэлээс Илчлэл хүртэлх эдгээр үнэнийг бид олж мэднэ.Бурхан Есүс
Христээр дамжуулан Өөрийнхөө хүмүүсийн нүглийг гарцаагүй уучилдаг хэдий ч нүглийн
үр дагавар хэвээр байна. Бидний амьдарч буй өнөөгийн нийгэмд Бурханы ард түмэн тав
тухаа бодон сууж, Христэд итгэгчдийн онцгой анхаарах ёстой зүйлсийг орхигдуулж байна
уу?
Түүнд харьяалагддаг бидний хувьд Бурханы сахилгажуулалт үргэлж эдгээж, шинэчилж
байдаг. Харин Түүнийг дагахаас татгалздаг хүмүүст бол өөр хэрэг. Тэдний хувьд нүглийн
үр дагавар нь зөвхөн сүйрэлд хүргэдэг. Сэтгэл гутрал, санаа зовинол түгээмэл болсон өнөө
цагт үүний нотолгоо хаа сайгүй байна. Бурханы авралаар бидний нүгэл уучлагдаж, шарх
маань эдгэрсэн. Бурханы аврал бол бидний Аврагч Есүс Христ юм. Түүний аварсан хүмүүс
мөнх амьдралын ерөөлийг өвлөх бөгөөд үүгээр зогсохгүй бидний нүглээс улбаатай зовлонг
Бурхан бидний сайн сайхны төлөө эргүүлэн ашигладаг. Есүс бол бидний цорын ганц
найдвар юм. Бид Христ дотор уучлагдсан. Гэсэн хэдий ч биднийг уучилж, цаашид нүгэл
үйлдэхгүй байх итгэл зориг өгөхийг бид Бурханаас гуйх ёстой.
1.Танд ямар нэгэн гэм нүгэл байсаар байна уу? Хэрэв тийм бол энэ нүгэл нь таныг
хөгжин дэвжихэд саад болж байгааг та ойлгож чадаж байна уу?
2.Та гэм хийснээр Бурханыг гутаан доромжилж, өөртөө болон бусдад хор хохирол
учруулдаг нь бултах аргагүй үнэн. Та яг одоо гэмшиж болно. Та гэмшмээр байна уу?
3.Нэмэлт унших: 2 Шастир 7:14; Зефаниа 1:12; 1 Иохан 1: 5–10; Ефес 2: 8.
Төгс хүчит Бурхан минь ээ, манай үндэстэнг сэргээгээч. Та Өөрийнхөө Үгээр эрх мэдлээ
илчилсэнд баярлалаа. Надад царайгаа харуулаач, Таны хүслийг биелүүлэх зоригийг
надад өгөөч. Амен.
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

RETURN to ME: Reading With the People of God #16

Presence 12: Arts That Inspire Reflection & Prayers

Restore: A 10-Day Devotional Journey

Overcoming Spiritual Disconnectedness

Unapologetically Sold Out: 7 Days of Prayers for Millennials to Live Whole-Heartedly Committed to Jesus Christ

For the Love of Ruth

Expansive: A 5-Day Plan to Break Free From Scarcity and Embrace God’s Abundance

Horizon Church August Bible Reading Plan: Prayer & Fasting

Principles for Life in the Kingdom of God
