YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 113 OF 365

“ЯВЖ ТЭМЦ, ТЭГЭЭД ЯЛ!”

Сара Вайз

Сайныг үйлдэхдээ үл цуцъя.
Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.
- Галат 6:9


Би бага байхаасаа л янз бүрийн дасгалжуулагчийн удирдлага дор, спортын олон төрлөөр
хичээллэж байсан бөгөөд олон ч удаа уухай, уриа хэлж байв. Гэсэн хэдий ч миний
санаанд тод үлдсэн үг бол “Яв, олж ав, тэмц, тэгээд ял!” юм. Энэхүү уухайны үгийг ахлах
сургуулийн маань сагсан бөмбөгийн дасгалжуулагч хэлдэг байв. Энгийн атлаа утга учиртай
энэ уриаг бид завсарлага болгоноор гар гараа барин хэлдэг байлаа. Эдгээр үгс намайг
тоглолт бүр дээр тууштай байхад минь тусалдаг байв.
Харин дасгалжуулагч болсны минь дараа энэ үг надад тоглолт бүрд хамгийн сайнаараа
зүтгэхээс илүү ач холбогдолтой болж эхлэв. Дээд сургуульд байхдаа оюутан багшаар
ажиллаад дуусах үеэрээ Галат 6:9-ийг уншиж байснаа санаж байна. Би дахиад л тэр дууг
сонссон боловч, энэ удаа Бурхан “Яв, тэднийг олж ав, тэмц, тэгээд Миний төлөө ял!” гэж
хэлж байлаа. Тэр намайг хүмүүс дээр явж очоод, багш дасгалжуулагчийн авьяас чадвараа
ашиглан, тэднийг Бурханы хаанчлалд авчрахыг хүссэн юм. Бурхан намайг ургац хурааж
авна гэж амласан тул би амьдралдаа тууштай байх хэрэгтэй гэдгийг энэ эшлэл надад
сануулсан. Энэ нь цаг хугацаа шаардаж магадгүй юм. Хэцүү цаг ирвэл, дэлхий ертөнц
рүү “явж”, “тэднийг олж аваад”, Христийн тухай хэлж, эцэст нь хүртэл “тэмц” гэж хэлдэг
Бурханы үгийг санах хэрэгтэй.
Бид тамирчдадаа Христийг таниулж, тэдний төлөө залбирахаа хэзээ ч орхих ёсгүй. “Ургац
арвин ч ажилчид нь цөөн байна” (Лук 10: 2). Та ашигаа хүртэхийн тулд ургац хураалтад
оролцох уу?


1.Та амьдралынхаа аль талбарт ядарч, бууж өгмөөр санагдаж байна вэ?
2.Амьдралынхаа дээр дурдсан талбаруудаа эргэж хар. Тэднийг Их Эзэн боломж
болгон өөрчлөхийн тулд, та ямар алхам хийж болох вэ?
3.Та талбай дээр дасгалжуулагчийн хувиар хэрхэн “явж, олж авч”чадах вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 11: 25-30; Иохан 4: 34–38; Ефес 2:10


Эзэн минь, надад эцсээ хүртэл тэмцэх хүч чадлыг өгөөч. Таныг алдаршуулахын тулд
надад өгсөн авьяас чадварыг үргэлжлүүлэн ашиглахад туслаарай. Эзэн минь, Таны
амлалтанд баярлалаа. Би Танд хайртай. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More