YouVersion Logo
Search Icon

Plan Info

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтуудSample

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

DAY 1 OF 14

Өдөр бүрийнхээ амьдралд Түүний оршихуйг хэрхэн мэдрэх вэ? [IMAGE CONTENT] Есүс «Хэн нэг нь Намайг хайрлавал, үгийг минь тэр сахих бөгөөд Эцэг минь ч түүнийг хайрлана. Бид түүн рүү очиж түүнтэй амьдарна». — Иохан 14:23 Бидний амьдрал үргэлж завгүй, анхаарал сарниулах элдвийн зүйлээр дүүрэн. Санаа зовнил, сэтгэлийн түгшүүр, ойр зуурын ажил зэрэгт баригдаж, хамгийн чухал зүйлээ алдах нь амархан байдаг. Лук номын хоёрдугаар бүлгийн төгсгөлд Мариа, Иосеф хоёр Есүсийг арван хоёр настай байхад нь Дээгүүр өнгөрөх баяраар Иерусалим авч явсан тухай нэгэн сонин түүх гардаг. Баяр наадам дуусахад тэд гэр лүүгээ харихаар хотоос хөдлөхдөө Түүнийг тэдэнтэй хамт яваа гэж боджээ. Бид өөрсдийн хувийн зүйлээ хийж Түүнээс холдчихоод Бурхан бидэнтэй хамт яваа гэж бодох тохиолдол их гаргадагт би гайхдаг. Энд нэг сонирхолтой хэсэг байна. Мариа, Иосеф хоёр замд гараад бүтэн өдөр өнгөрсний дараа Есүсийг тэдэнтэй хамт байхгүйг мэдээд Түүнийг олох гэж дахиад гурван хоног зарцуулдаг. Гурван хоног шүү ! Энд хэлэх гэсэн санаа нь: Бурханы онцгой оршихуйг алдсаны дараа буцааж олж авахаас Түүний оршихуйг алдах нь илүү хялбар. Бид Бурханы оршихуйг алдахгүйн тулд анхааралтай, хянуур байх хэрэгтэй. Ингэвэл Бурхан бидний зүрх сэтгэлд төвхнөн орших юм. Энэ нь Түүний Үгэнд дуулгавартай байхаас л эхэлнэ. Бурханы оршихуйг гутаадаг зан чанараасаа татгалзаж, үнэнч хэвээр байх нь сүнсний төлөвшилтийн хамгийн чухал шинж юм. Энэ нь таныг Түүний боддог зүйлд анхаарал тавьдгийг харуулна. Ингэснээр та бусдад өгөөмөр хандаж, уучлахад суралцаж, өөрийн гомдол тунирхлаа орхин, амар тайван амьдрахыг сонгож байна гэсэн үг. Бид хэлэх үгэндээ бодлоготой байж, Бурханд талархал өргөх болон бусдыг босгон байгуулахыг сонговол бүхэл өдрийн турш Бурханы оршихуйтай холбогдсоноо мэдрэх болно. Залбирлын эхлэл Аав аа, миний зүрх сэтгэлд Өөрийн орон гэрийг байгуулсанд баярлалаа. Өнөөдөр надад Таны оршихуй хэрэгтэй байна. Эзэн минь, бодол санаа болон үгээрээ Таныг хүндэлж, намайг хүрээлж буй хүмүүст ерөөл болоход минь туслаач.

Scripture

Day 2

About this Plan

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14 өдөр өөрийгөө Үгэнд зориулахуй. Жойстой хамт Бурханы Үгэнд суурилагдсан гүн ойлголт ба хэрэгжүүлэлтээр өдрөө эхлүүл, дуусга.

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy