Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхантай өрнүүлэх харилцан яриаЗагвар

Conversations With God

14-с 4 дахь өдөр

Бурханы дуу хоолойг ажиглан, таалах нь амьдралын маань хамгийн сэтгэл хөдөлгөм адал явдал болсон. Түүний дуу хоолой Түүний мөн чанар болоод тэврэлтийг авч ирдэг. Тэр ярих үед Өөрийнхөө хайраар Тэр намайг үнэхээр бялхуулдаг. Тэгэхээр Түүний дуу хоолойг ажиглах нь Түүнтэй уулзахыг хэлдэг. 



Түүний дуу хоолой Түүний оршихуйг авч ирдэг бөгөөд залруулж байх үедээ ч хүртэл Тэр үргэлж эелдэг Нэгэн байдаг учраас Есүс надтай ярих болов уу үгүй болов уу гэж айх хэрэггүй болохыг туршлагаараа би олж мэдсэн. Хүргэн Өөрийнхөө бэрийг хүндэлдэгтэй адил хүндлэлийг Тэр үзүүлдэг. Түүний тууштай сайн сайхан чанар нь Түүнд найдахыг надад заадаг. 



Эзэн надтай ярьж буйг харуулах анхны шинж тэмдэг бол Түүний дуу хоолой анхаарлыг минь олзолдог байдал мөн. Заримдаа Түүний харилцаа холбоо андуурахын аргагүй. Гэвч Түүний үгс миний өөрийн бодлууд, төсөөллүүд эсвэл эргэн тойрны маань хүмүүсийн оруулах нэмэр хандив мэт сонсогдож болох юм. Тэр үед, "Эзэн надтай ярьж байна уу эсвэл би өөрийнхөө бодол, хүсэл, сэтгэл хөдлөлд мэхлэгдсэн байна уу?" гэж би өөрөөсөө асуудаг. 



Нэг удаа би Эзэний дуу хоолойг таньж мэдэх нь ямар түвэгтэй болох талаар Түүнээс асууж билээ. Түүний надад илчилсэн зүйл намайг үнэхээр гайхшруулав. Тэр надтай ярьж байна уу хэмээн гайхшрах тохиолдлуудын ерэн хувьд нь Тэр үнэхээр надтай ярьж байсан аж. Тэгээд Түүний шивнээг тоохгүй өнгөрснөөсөө болоод илэрхий дуулгаваргүй байдал хүрч байсан учраас би үхтлээ айж билээ. Миний баримталдаг зарчим: "Энэ Эзэн ярьж байна уу?" гэж би өөрөөсөө асууж байгаа бол Бурхан л надтай ярьж байгаа болов уу! Тэр надтай ярьж байна гэдгийг ухаарсны дараа хэрхэн цааш үргэлжлэх гярхай байдал ирдэг.



Одоо би Эзэний харилцаа холбоог хүсэн хүлээдэг болсон. Түүний бодлууд төрөлхийн дур хүслүүдээс маань хамаагүй тэс өөр цэвэр мэргэн оюун ухаан аж. Тэр ярих үед, үр дүн нь үнэнийг төрүүлдэг, Өөрийнхөө зөвлөгөөний хамт Тэр миний хязгаарлагдмал ойлголтыг тэлдэг. Түүний цоо шинэ илчлэл эсвэл зааврыг авч байх үедээ нэг хоромд би мэдэхгүй, олж анзаарахгүй байсан бол хормын төдийд "Өө за, би одоо л ойлгож байна." гэж ямар ч эргэлзээгүйгээр, сайн дураараа хэлэхэд хүрэхүйцээр төсөөлөхийн ч аргагүй байдлаар ойлголт маань өөрчлөгддөг болохыг би олонтаа мэдэрсэн.



Түүний харилцаа холбоо, байнгын оршихуйг сүнс маань ажиглах үед амар тайван амьдралд минь ирж, тархдаг бас дотроос минь цэвэр баяр хөөр ундардаг. Үүнийг өөрийн эрхгүй урсах нулимс ч бас дагадаг. Олон үе шат дахь хариултад Түүний эелдэг байдал хүргэдэг гэж би боддог. Түүний дуу хоолой хариултад минь хүргэдэг--энэ нь үргэлжилсээр байх дараагийн харилцан ярианы маань нэг хэсэг нь болдог аж. 


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Conversations With God

Бурхантай өрнүүлэх харилцан яриа бол илүү дотно залбирлын амьдралд баяртайгаар шумбан орж, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр аргуудад анхаарал хандуулах явдал юм. Бурхан биднийг бүхий л амьдралынхаа туршид Өөртэй н...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Сүзан Экоффт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.amazon.com/Prayer-That-Must-Power-Conversational/dp/1496185560/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1498693709&sr=8-1&keywords=prayer+that+must%2C+the+power+of+conversational+prayer

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна