Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхантай өрнүүлэх харилцан яриаЗагвар

Conversations With God

14-с 7 дахь өдөр

Хүүхдүүдээ гэрээр сургадаг ээжийн хувьд, зуны амралтынхаа зарим хэсгийг зорилго тавьж, сургалтын хөтөлбөрөө захиалахад зарцуулдаг. 1999 оны зун ч бас 10-р сард төрөх 7 дахь хүүхдээ өлгийдөн авах бэлтгэл хийж, 2 дахин илүү төвлөрч ажиллаж байсныг тооцохгүй бол бусад зунаас тийм ч их ялгаагүй байсан. Бусад зүйлсийн талаар бодох завгүй болохоосоо өмнө хийж буй зүйлсийн талаар суугаад арай илүү тунгаан бодох хэрэгтэй байлаа. 



Нэлээд төлөвлөсний эцэст нэг чухал шийдвэр хэвээр үлдлээ. 4 настан Самуэл маань хэлд орох гэж нэлээн ядаж байгаа. Түүнд маань хэл яриа заслын эмчилгээ тусална гэж бодож байлаа. Нарийн төлөвлөсөн хичээлийн хуваариар явж байтал ганц утасны дуудлага ирэхэд л бүх юмыг орвонгоор нь эргүүлчихдэг шиг, өдрийн цагаар өөр зүйлд цаг зарцуулах нь манай гэр бүлийн тогтсон зүйлсийг нэлээн сарниулах ажил болох гээд байлаа. Бас нөгөө талаар, энэ жил Самуэлийн хэл сурах хамгийн боломжтой үе нь байгаад, би энгийн тэр нэг ангид суулгахаас залхуурч байгаа юм биш байгаа гэдэг бодол байв. 



Тэр нэгэн Бямба гарагийн үдэш Эзэнтэй ярихаар гадагш гаран алхаж байснаа би маш тод санаж байна. Би Түүнд хандан яг ингэж хэлсэн: “Миний мэдмээр байгаа зүйл бол: Самуэлийг энэ жил хэл яриа заслын эмчилгээнд явуулах уу? Эсвэл дараа жил болох уу?” Ийм л энгийн бөгөөд товчхон байлаа. Анир чимээгүй ноёлж байсан ч, би сэтгэлээр унасангүй. Бурхан надад харуулах болно. Өмнө нь Эзэн үргэлж хариулдаг байсан учраас Тэр ямар нэгэн хариулт өгнө гэдгийг би мэдэж байсан. Тиймээс би хүлээцтэйгээр урагшилж байлаа.



Маргааш нь Ням гараг байсан учраас манай гэрийнхэн уламжлал ёсоор сүм рүүгээ явлаа. Сургаалын цаг болох үед, манай пастор Жессика Моффатт Сюзанна Уэслигийн (Методист урсгалын үүсгэн байгуулагч Жон Уэслигийн ээж) бүрэн хувцас өмссөн хүнийг урьж биднийг гайхшруулсан юм. Дараа дараагийн монологдоо тэр арван нэгэн хүүхдийн эх байх ямар байдаг талаар тайлбарлав! Тэр Бурханаас ямар их зүйлээр хараат байдаг талаараа хэлээд бас өөрийн хүү Самуэлийн талаар ярив. Би шууд л суулаа. “Сюзанна” түүний хүү Самуэл Висли 5 нас хүртлээ ганц ч үг хэлж байгаагүй гэв. Тэгтэл гэнэт л нэг өдөр тэр бүр бүтэн өгүүлбэрээр яриад эхэлсэн гэнэ.



Яг тэр сууж байсан газраа би Эзэний дуу хоолойг бусдаас ялган сонсов. “Самуэл 5 хүртлээ ярихгүй гэж хэлж байгаа нь сонсогдсон. Дараа жил хүртэл хэл яриа заслын эмчилгээ хийлгэхээ хойшлуул.” Маш их амар амгалан, итгэл үнэмшил дотор минь цутгаад л ороод ирсэн. Яг Түүний хэлсэнчлэн дараа жил нь Самуэлийг ярьж эхэлнэ гэж итгэсэн бас түүний хэл яриа нь ч эрс сайжирсан. 



Эзэн биднийг Түүнээс маш тодорхой асуулт асууж, Түүний хүслээр удирдуулахыг хүсдэг. Тэр нарийн ширийн зүйлсэд чин сэтгэлээсээ анхаарал хандуулдаг. 


Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Conversations With God

Бурхантай өрнүүлэх харилцан яриа бол илүү дотно залбирлын амьдралд баяртайгаар шумбан орж, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр аргуудад анхаарал хандуулах явдал юм. Бурхан биднийг бүхий л амьдралынхаа туршид Өөртэй н...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Сүзан Экоффт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.amazon.com/Prayer-That-Must-Power-Conversational/dp/1496185560/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1498693709&sr=8-1&keywords=prayer+that+must%2C+the+power+of+conversational+prayer

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна