Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхантай өрнүүлэх харилцан яриаЗагвар

Conversations With God

14-с 9 дахь өдөр

Заримдаа залбирлын дараагийн алхам нь тавьж явуулах байдаг. Сэтгэлийн энэхүү тахилын ширээ нь бид өөрсдийн хүсэл зоригоо Бурханд өгч, үр дүнг нь Түүний мэдэлд үлдээх газар юм. Тэр үедээ бид үүнийг хийсний дараа юу болохыг хэлж мэдэхгүй ч зүгээр Түүний өмнө тахилын ширээн дээр бүгдийг тавиад буцдаг. Энэ ганцаардмал, түр зогсоосон юм шиг үе нь танд магадгүй маш эрсдэлтэй санагдаж болох юм. 



Тавьж явуулах нь Есүстэй харилцах харилцаа маань хайрыг төвөө болгосон үед харилцах залбирал юм. Өөрсдийнхөө төлөөх хүслээ тавьж явуулах нь биднийг шархлуулж, өвтгөдгийг Тэр мэднэ--Тэр Өөрөө ийм зүйлийг туулсан учраас мэднэ--Есүс биднийг тийм зүйлийг туулах үед маань бидэнд тусалж, дэмждэг. Тавьж явуулах үед, Сүнс ивээлээ асгаж, Түүний оршихуй биднийг хучдаг. ЭЗЭНийг магтагтун! Бид тавьж явуулах үед, ЭЗЭНий ХАЙРын тэвэрт ордог.



Түр зогсоод, бидний амьдралд хамгийн их нөлөөлсөн Библийн, түүхэн, өнөөгийн баатруудыг санацгаая. Бидний биширдэг хүмүүсийн нийтлэг шинж чанаруудын нэг бол тэдний тахилын ширээний туршлага байдаг. Энэ мөчид тэдний урьдчилан тогтоосон хүсэл эрмэлзэл нь Бурханы дээд зорилгын эсрэг зогсох бөгөөд тэд золиос эсвэл зовлон зүдүүр байсан ч гэсэн өөрсдийгөө дагахаар шийдсэн байдаг. Гарцаагүй тэдний бууж өгөх шаналал бол тэдний хамгийн сүүлийн цаг бөгөөд дараа дараагийн үйл явдлууд нь удаан хугацааны нөлөөг авчирдаг. Үүнтэй яг адилаар, өөрийн хүслийг хойш тавин Бурханы хүслийг нэгт тавих үед, бид гайхамшигт түүхэнд нэгдэн, Хаанчлалын аяллаа эхлүүлдэг. 



Гэхдээ бид татгалзах, тавьж явуулах залбирлын үнэ цэнийг олж харсан ч залбирахаас айдаг бол юу болох вэ? Дараагийн хамгийн сайн залбирал бол “Эзэн минь, би хүсэлтэй болоход бэлэн байна.” Энэхүү дундын хувилбар нь Түүний хүслийг бодит болгон амьдрал дээр хийж эхлэх хүч чадлыг бий болгодог. “[Өөрийн хүчээр бус] Учир нь Өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэх, ажиллахын аль алинд нь та нарын дотор үйлдэгч нь Бурхан Өөрөө юм.” (Фил. 2:13, 2013.) Бид энэ үйл явцын бүхий л үе шатанд Бурханд бүрэн найдаж болно. Түүнд хэцүү зүйл гэж үгүй бөгөөд бидний бүхий л хайртай зүйлс маань Эзэнтэй хамт аюулгүй байдаг. 


Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Conversations With God

Бурхантай өрнүүлэх харилцан яриа бол илүү дотно залбирлын амьдралд баяртайгаар шумбан орж, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр аргуудад анхаарал хандуулах явдал юм. Бурхан биднийг бүхий л амьдралынхаа туршид Өөртэй н...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Сүзан Экоффт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.amazon.com/Prayer-That-Must-Power-Conversational/dp/1496185560/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1498693709&sr=8-1&keywords=prayer+that+must%2C+the+power+of+conversational+prayer

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна