Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхантай өрнүүлэх харилцан яриаЗагвар

Conversations With God

14-с 3 дахь өдөр

Эзэн биднийг Өөрийнхөө дуу хоолойгоор хоньчилдог бөгөөд өөрсдийнхөө дуу хоолойгоор бид Түүнд хариулдаг. Өөрийгөө Үг хэмээх Нэгэн үргэлж бидэнтэй харилцаж байдаг нь логикийн дагуух биш гэж үү? Өөртэйгөө харилцаатай байлгахаар биднийг бүтээсэн Тэр Нэгэн, биднийг Өөр рүүгээ буцаан авч ирэхийн тулд Өөрийгөө золиосолсон бөгөөд ямар нэгэн зүйлийг Өөрт нь хэлэхээс маань ч өмнө мэддэг Тэр Нэгэн, Өөртэй нь ярих бидний дуу хоолойг сонсох үнэхээр дуртай гэж үү? 



Талархах зүйл гэвэл хамгийн утга учиртай эдгээр харилцан ярианууд хэзээ ч бидний сайн сайхан, амжилт ололт эсвэл хэр чанартай асуултыг асуухад маань үндэслэгддэггүй. Сонсох, сонсогдох онцгой эрх маань зөвхөн Есүсийн золиос дээр л үндэслэдэг. 



Эзэн бидэн рүү хүрэх үед харилцан яриа эхэлдэг. Бурхан бол хайр бөгөөд Түүний хайр харилцаанд хүрэх ёстой. Түүний дуу хоолойг таньж, Түүнд хариулах нь бидний үүрэг мөн. Тэр л үед Тэр итгэмжтэйгээр хариулдаг. Завсарлагааны үеэр бид Түүний оршихуй, дуулгавартай байдал, итгэлийг таалан хүртдэг. "Тасралтгүйгээр залбир" хэмээн Паул хэлэх үедээ тэр биднийг энэхүү тасралтгүй харилцан ярианд урамшуулсан гэж би боддог. Бид нэг бол Эзэнийг сонсон эсвэл Түүнд ямар нэгэн зүйлийг илэрхийлэн, Түүний хариулахыг нь тэсэн ядан хүлээн байдаг. Энэ бол амьдралын маань үүрэг, баяр хөөр юм. Яваандаа, харилцан ярианы Эзэнгүйгээр амьдрах боломжгүй болохоо бид олж мэддэг. Бид зүгээр л залбирах ёстой.



Залбирал бол зайлшгүй засахуйц, хүчийг өгөгч зүйл юм. Бурхантай харилцан ярилцах нь мэргэн оюун ухааныг танилцуулж, амар тайвныг гэрээсэлдэг. Цаашаа хэрхэн явахаа мэдэхгүй байх үед залбирал бол дараагийн хийвэл зохих алхам мөн. Энэ бол тайвшрал. Энэ бол амархан. Энэ бол амралт. 



Түүнтэй яг одоо харилцаатай байх хэрэгцээний маань төрөлхийн хариу үйлдэл бол Бурхантай ярьж, Түүнийг сонсох юм. Дээвэр дээрх хийлч кинон дээрх Тевягийн Бурхантай ярих илэн далангүй харилцан ярианы адилаар энгийнээр л өдрийнхөө туршид бид Бурхантай ярьж, Түүнийг сонсдог. Эзэн биднийг дуудсаар байгаа бөгөөд Тэр бидний анхаарал өөрчлөгдөхийг хүлээсээр байна. Харилцаан дээр найдахад бид яагаад ийм их уддаг юм бол гэж би олонтаа эргэцүүлдэг. Бид эргэж, Түүнтэй хамт байх үед хариулт нь ч мөн хамт байдаг.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Conversations With God

Бурхантай өрнүүлэх харилцан яриа бол илүү дотно залбирлын амьдралд баяртайгаар шумбан орж, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр аргуудад анхаарал хандуулах явдал юм. Бурхан биднийг бүхий л амьдралынхаа туршид Өөртэй н...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Сүзан Экоффт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.amazon.com/Prayer-That-Must-Power-Conversational/dp/1496185560/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1498693709&sr=8-1&keywords=prayer+that+must%2C+the+power+of+conversational+prayer

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна