Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоосЗагвар

Өдөр 4: Бизнес бол бусдад үйлчлэх боломж юм
Тайлбар: Ажил хийлгэх нь Бурханы эцсийн зорилго байгаагүй, харин ажлаар дамжуулан бусдад үйлчлэх боломж юм. Ажил, бизнесээрээ дамжуулан бид гэр бүл, хамт олон, нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулж, үнэ цэнийг бүтээдэг. Есүс үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд бид ч Түүний жишээг дагах ёстой. Бизнес нь зөвхөн орлого олох хэрэгсэл байж болохгүй. Та өөрийн амин хувиа бодож, хүмүүсийг үл тоомсорлох юм бол таны амьдрал ч, ажил бизнес чинь ч урагштай явахгүй. Бидний ажил бизнесийн зорилго нь хүмүүст үйлчлэх, тэдний хэрэгцээг хангах, амьдралын чанарыг сайжруулж, үнэ цэн бүтээх явдал юм. Ажил бизнесээ амжилттай явуулахын тулд үйлчлүүлэгчдийн хэрэгцээг ойлгож, тэдэнд үйлчлэх сэтгэлтэй байх хэрэгтэй. Хэрэглэгч, үйлчлүүлэгчид чинь танд ямар үнэ цэнтэй хүмүүс вэ гэдгийг ойлгож ухаарсан цагт та тэдэнд улам илүү үйлчлэхийн төлөө хүсэн тэмүүлнэ. Та өөрийн хэрэглэгчдийг хүн гэдгээр нь анхаарч, хайрлаж, талархаж, тэдэнд үйлчлэхийн төлөө эрмэлзэх юм бол Бурхан таныг шагнах болно.
Хэрэгжүүлэх: Та бизнесээрээ дамжуулан бусдад хэрхэн үйлчилж байна вэ? Та хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангаж, тэдний амьдралд үнэ цэн бүтээхийн төлөө юу хийж чадах вэ? Бизнесийн үр өгөөжийг зөвхөн санхүүгийн хувьд биш, харин хүмүүсийн амьдралыг сайжруулах талаас нь хараарай.
Залбирал: Эзэн Бурхан минь, ажил бизнесээ бусдад үйлчлэх боломж болгон ашиглахад туслаач. Миний бизнесийг Таны сайн сайхныг харуулж, Таны нэрийг алдаршуулах хэрэгсэл болгооч. Есүсийн нэр дээр залбирлаа, амен.
“Библи дэх бизнесийн нууц” номоос сэдэвлэсэн "Бизнесээ өсгөх нууц" Библи уншлагын хуваарийг Итгэл ба Ажил үйлчлэл тус номын орчуулагч Д.Мөнхжаргалтай хамтран хүргэлээ.
Та “Библи дэх бизнесийн нууц” номыг Солонго номын дэлгүүр болон орчуулагч Д.Мөнхжаргал 99291388 дугаараар холбогдон худалдан аваарай.
Итгэл ба Ажил үйлчлэл
Манлайлал, удирдлага, хувь хүний хөгжил болон итгэлийн амьдралаа өсгөн хөгжүүлэх контентуудыгhttps://www.unleashatwork.org/сайтаар орж үзээрэй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэхүү төлөвлөгөөг “Библи дэх бизнесийн нууц” номд бичигдсэн, Библи дээр өгүүлдэг хүний амьдралын тухай үнэн бодит арга туршлагууд дээр тулгуурласан тул хэрэгжүүлэхэд дөхөм. Энэхүү төлөвлөгөөг дагаж буй таны чин сэтгэл, хичээл зүтгэлийг Бурхан Эзэн ивээж, амьдралын тань бүхий л өдрүүд элбэг хангалуун байх болтугай. Номын тухай: “Библи дэх бизнесийн нууц” ном нь Библийн өргөн цар хүрээтэй мэргэн ухааны сангаас өнөөгийн бизнесийн орчинд ашиг орлогоо нэмэгдүүлэх төдийгүй үр хүүхдээ өсгөн төлөвшүүлэх, аж амьдралаа залж жолоодоход тань чухал ач холбогдолтой, хэзээ ч өөрчлөгдөшгүй, мөнхийн 40 зарчмыг танд дэлгэн танилцуулна.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: www.unleashatwork.org
Холбоотой төлөвлөгөө

Хүлээлт

BibleProject | Topa

Бурханы дуу хоолойг сонсох нь

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

ГЭРЛЭЛТ

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос
