Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоосЗагвар

Бизнесээ өсгөх нууц  / “Библи дэх бизнесийн нууц” номоос

4-с 1 дахь өдөр

Өдөр 1: Ажил хөдөлмөр бол шийтгэл биш, харин дуудлага юм

Тайлбар: Эхлэл номын 2-р бүлгийн 15-р эшлэлийн эхэнд Бурхан Адамыг Эден цэцэрлэгт оруулаад “Le-Ovdah” буюу еврей хэлээр “үүнийг ажиллуул” гэж хэлсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Эден цэцэрлэгт бүх зүйл бэлэн зэлэн, хоол олж идэхэд ямар ч төвөггүй, ажил хийх шаардлагагүй байсан. Адам Эден цэцэрлэгээс хөөгдөх хүртлээ өөрийгөө тэжээхийн тулд юу ч хийх шаардлагагүй байсан ч, Бурхан түүнийг цэцэрлэгт ажиллахыг тушаасан. Бурхан түүнээс цэцэрлэгийг үзэсгэлэнтэй харагдуулж, бүх зүйлийг цэгцэлж, сайхан байлгахыг хүссэн. Эндээс Бурхан хүнийг ажил хийлгэхээр бүтээсэн болохыг харж болно. Ажил бол шийтгэл биш, харин дуудлага юм. Энэ бол хүн төрөлхтөнд зориулсан Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг байв. Бурханбиднийг ажил хийж, бусад хүүхдүүдийнх нь эрэлт хэрэгцээг хангах замаар ажил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийг хүсдэг.

Хэрэгжүүлэх: Та ажиллаж хөдөлмөрлөхийг арай ял шийтгэл гэж боддог юм биш биз?! Хэрэв тийм бол та энэ ойлголтоо залруулж, Бурханы өмнө гэмшээрэй. Та хийж буй ажил, эрхэлж буй бизнесээ Бурханд даатган, талархан залбираарай. Та хэрхэн бусдын хэрэгцээг илүү сайнаар хангаж, яаж илүү олон хүнд тусалж чадах вэ гэж бодож үзээрэй. Олон хүний хэрэгцээг хангах тусам таны бизнес олон хүнд хүрч, улмаар өсөн тэлэх боломжтой.

Залбирал: Бурхан минь, ажил хөдөлмөрийн талаар буруу ойлголтой байсандаа гэмшиж байна. Та надад бусдын хэрэгцээг ойлгож, хуваалцаж, тэдэнд илүү сайнаар үйлчлэх хүч чадал өгч, өөрийн бизнесийг Таны хүсэлд нийцүүлэн удирдахад туслаач. Есүсийн нэр дээр залбирлаа, амен.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Бизнесээ өсгөх нууц  / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Энэхүү төлөвлөгөөг “Библи дэх бизнесийн нууц” номд бичигдсэн, Библи дээр өгүүлдэг хүний амьдралын тухай үнэн бодит арга туршлагууд дээр тулгуурласан тул хэрэгжүүлэхэд дөхөм. Энэхүү төлөвлөгөөг дагаж буй таны чин сэтгэл, хичээл зүтгэлийг Бурхан Эзэн ивээж, амьдралын тань бүхий л өдрүүд элбэг хангалуун байх болтугай. Номын тухай: “Библи дэх бизнесийн нууц” ном нь Библийн өргөн цар хүрээтэй мэргэн ухааны сангаас өнөөгийн бизнесийн орчинд ашиг орлогоо нэмэгдүүлэх төдийгүй үр хүүхдээ өсгөн төлөвшүүлэх, аж амьдралаа залж жолоодоход тань чухал ач холбогдолтой, хэзээ ч өөрчлөгдөшгүй, мөнхийн 40 зарчмыг танд дэлгэн танилцуулна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: www.unleashatwork.org