Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоосЗагвар

Бизнесээ өсгөх нууц  / “Библи дэх бизнесийн нууц” номоос

4-с 3 дахь өдөр

Өдөр 3: Харилцан хамааралтай байж, хамтран ажиллах

Эшлэл: 1 Коринт 12:14-18 – “Бие нь ганцхан хэсгээс биш, харин олон хэсгээс бүтдэг.”

Тайлбар: Бизнес бол ганц хүний ажил биш. Паул 1 Коринт номд биеийн эрхтнүүдээр жишээ аван, биеийн эрхтэн бүр чухал үүрэг гүйцэтгэдэг гэж хэлсэн. Энэ зарчим бизнесийн ертөнцөд ч хамаатай. Бизнесийн амжилт зөвхөн бидний хийх ажлаас төдийгүй бидний хамтран ажилладаг хүмүүсээс хамаардаг. Бурхан биднийг хамтдаа ажиллаж, бусдыгаа дэмжин тусалж байхаар бүтээсэн бөгөөд энэ нь бизнесийн хувьд маш чухал. Бие биеэ дэмжин тусалж, хамтран ажиллахын төлөө хичээнгүйлэн зүтгэж буй биднийг урамшуулахын тулд Сайн Бурхан Эзэн минь санхүүгээр элбэг хангалуун байлгаж ивээдэг.

Хэрэв бид өөрсдөө тариа ногоогоо тарьж, гутал хувцсаа оёж, цөцгийн тосоо цохих зэргээр бүх юмаа өөрсдөө хийчихдэг бол бид бусдыг бодохгүй, зөвхөн өөрийн хэрэгцээг хангах тухай л бодно. Гэвч энэ нь Библийн зарчмын дагуу хамгийн ядуу, өрөвдөлтэй амьдрал юм. Ганцаараа амин зуулгаа авч яваа нэгнийг бизнес эрхлэгчтэй харьцуулаад үзье. Амин зуулгаа борлуулагч нь бусдыг өөрийн өрсөлдөгч, аюул занал гэж харна. Харин бизнес эрхлэгчийн амьдрал эсрэгээрээ маш олон хүнтэй холбоотой учраас хэрэглэгчдээ татаж, тэдэнд үйлчлэхийн төлөө бараа, үйлчилгээгээ гайгүй чанартай, бас боломжийн үнээр борлуулахын төлөө сэтгэл оюунаа чилээнэ. Тэрээр мөн ажилчид, хамтрагчдынхаа төлөө санаа тавина, учир нь тэд нь аз жаргалтай, сэтгэл хангалуун байвал эргээд өөрийнх нь бизнес цэцэглэн хөгжинө. Эцэст нь, тэрээр үйлдвэрлэлийнх нь түүхий эдийг нийлүүлдэг ханган нийлүүлэгчдийнхээ төлөө ч сэтгэл тавина, учир нь тэдэнгүйгээр ажил нь явагдахгүй. Та энэ хоёр хүний хэн нь Бурханд илүү таалагддаг гэж бодож байна вэ? “Надад хэн ч хэрэггүй” гэсэн уриатай, бусдаас өөрийгөө тусгаарладаг зожиг нэгэн үү, эсвэл Бурханы бусад олон хүүхдийн аж амьдралыг илүү сайн сайхан болгохын төлөө санаа тавьдаг, бизнесийн харилцаа холбоон дотор идэвх зүтгэлтэй ажилладаг бизнес эрхлэгч үү?

Хэрэгжүүлэх: Таны бизнесийн харилцаа ямар вэ? Та бусадтай хамтран ажиллаж, тэдний хувь нэмрийг үнэлэх сэтгэлтэй байж чадаж байна уу? Харилцаагаа хэрхэн бэхжүүлж, хамтын ажиллагаагаа сайжруулах талаар бодоорой.

Залбирал: Бурхан минь, Та надад хамт ажилладаг хүмүүсээ болон хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ зөвөөр ойлгож, асуудлыг нь шийдвэрлэхэд тусалж дэмжих сэтгэлээр бизнесээ удирдаж сурахад туслаач. Есүсийн нэр дээр залбирлаа, амен.

Энэ төлөвлөгөөний тухай

Бизнесээ өсгөх нууц  / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Энэхүү төлөвлөгөөг “Библи дэх бизнесийн нууц” номд бичигдсэн, Библи дээр өгүүлдэг хүний амьдралын тухай үнэн бодит арга туршлагууд дээр тулгуурласан тул хэрэгжүүлэхэд дөхөм. Энэхүү төлөвлөгөөг дагаж буй таны чин сэтгэл, хичээл зүтгэлийг Бурхан Эзэн ивээж, амьдралын тань бүхий л өдрүүд элбэг хангалуун байх болтугай. Номын тухай: “Библи дэх бизнесийн нууц” ном нь Библийн өргөн цар хүрээтэй мэргэн ухааны сангаас өнөөгийн бизнесийн орчинд ашиг орлогоо нэмэгдүүлэх төдийгүй үр хүүхдээ өсгөн төлөвшүүлэх, аж амьдралаа залж жолоодоход тань чухал ач холбогдолтой, хэзээ ч өөрчлөгдөшгүй, мөнхийн 40 зарчмыг танд дэлгэн танилцуулна.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: www.unleashatwork.org