Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоосЗагвар

Өдөр 2: Төрөлжин мэргэшихийн ач холбогдол
Эшлэл: Номлогчийн үгс 9:10 – “Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн.” Эхлэл 49: 1-28, Дэд хууль 33-р бүлэг
Тайлбар: Еврей хүмүүс хэзээд дагнан мэргэшихийн хүч чадлыг мэддэг байсан. Тэд хаанаас энэ тухай сурчихав? Мэдээж хэрэг, Библиэс. Библийн Эхлэл болон Дэд хууль номд тайлбарласанчлан, еврейчүүд төрөлжин мэргэшихийг үргэлж ойлгодог байжээ. Эхлэл номын 49-р бүлгийн 1-ээс 28-р эшлэл дээр хөгшин настай Иакоб өөрийн 12 хөвгүүнээ адислан ерөөдөг. Дэд хууль номын 33-р бүлэгт Мосе өөд болохоосоо өмнө Израйлын газар шороог харуулах уул өөд гарахын өмнө израйлын овог тус бүрийг ерөөсөн 29 ерөөл байдаг.
Иаков, Мосе хоёрын ерөөсөн ерөөлийн цаадах утга санаа нь олон янз байдлыг агуулсан эв нэгдэл юм. Амьдралын бэрх хатууг үзэж туулсан хатуужил тэвчээртэй тэр нэгэн үндэстний овог аймаг бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий төрөлжилтийг авах ёстой байж. Овог аймаг бүр өөрийн дагнан төрөлжих чиглэлийг хүлээн авч, харин бусад бүх зүйл дээр ах дүүсээсээ хамаарах ёстой байж. Хэрэв үүнийг сайтар тунгааж бодох юм бол, ийм зүйлийг эцэг эх бүр л үр хүүхдүүдээсээ хүсдэг биш гэж үү? Хоорондоо эвтэй найртай байхын зэрэгцээ дор бүрнээ ах дүүсийнхээ сайн сайхны төлөө санаа тавих ёстой шүү гэдгийг баталгаажуулж буй нэг ёсны баталгаа биш гэж үү? Тэгвэл тэнгэр дэх Эцэг маань ч үүнтэй адил юм. Бурхан Эцэг өөрийн хүүхдүүдийг эв нэгдэлтэй байлгахыг хүссэн учраас бүтээлч хөдөлмөрийн зарим чиглэлээр дагнан мэргэшиж, улмаар ийнхүү гаргасан хичээл зүтгэлээ бусад хэрэгтэй зүйлсээрээ солилцдог хүмүүсийг шагнадаг дэлхий ертөнцийг бүтээж өгчээ.
Хэрэгжүүлэх: Танд ямар нэг мэргэшсэн чиглэл байна уу? Та ямар чиглэлээр мэргэшвэл хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ илүү их үнэ цэнийг бий болгож чадах вэ? Бизнесээ илүү үр ашигтай явуулж, бусдад илүү сайн үйлчлэхийн тулд та одооноос ямар алхамууд хийх хэрэгтэй вэ?
Залбирал: Эзэн Бурхан минь, өөрийн хийж буй ажил дээр илүү нарийн мэргэшихийн төлөө ур чадвараа хөгжүүлэх цаг зав гаргаж, бодитой алхам хийхэд туслаач. Есүсийн нэр дээр залбирлаа, амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэхүү төлөвлөгөөг “Библи дэх бизнесийн нууц” номд бичигдсэн, Библи дээр өгүүлдэг хүний амьдралын тухай үнэн бодит арга туршлагууд дээр тулгуурласан тул хэрэгжүүлэхэд дөхөм. Энэхүү төлөвлөгөөг дагаж буй таны чин сэтгэл, хичээл зүтгэлийг Бурхан Эзэн ивээж, амьдралын тань бүхий л өдрүүд элбэг хангалуун байх болтугай. Номын тухай: “Библи дэх бизнесийн нууц” ном нь Библийн өргөн цар хүрээтэй мэргэн ухааны сангаас өнөөгийн бизнесийн орчинд ашиг орлогоо нэмэгдүүлэх төдийгүй үр хүүхдээ өсгөн төлөвшүүлэх, аж амьдралаа залж жолоодоход тань чухал ач холбогдолтой, хэзээ ч өөрчлөгдөшгүй, мөнхийн 40 зарчмыг танд дэлгэн танилцуулна.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: www.unleashatwork.org
Холбоотой төлөвлөгөө

ГЭРЛЭЛТ

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

BibleProject | Topa

Миний бизнес Бурханых

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Хүлээлт

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос
