FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

МОСЕ ГЭЖ БИТГИЙ ХЭЛ!
Жейми, Элизабет Стрейнж
Тэр үед Аарон ба Израилын хөвгүүд бүгд Мосег харахад, үзэгтүн, нүүрнийх нь арьс
гэрэлтсэн байсан тул тэд түүнд ойртохоос эмээжээ.
- Гэтлэл 34:30
Урьдчилсан шатны шигшээ тоглолтын үеэр манай гэрийнхэн “Мосег битгий дурдаарай”
гэж хошигнон хэлдэг юм. Мосэ талархах сэтгэлгүй, итгэл даахааргүй хүмүүсийн хамтаар
маш урт, хол замыг туулдаг. (Танил сонсогдож байна уу?) Түүгээр ч зогсохгүй Мосе болон
түүний хүмүүс Амлагдсан нутгийн дэргэд ирсэн ч орж чадалгүй 40 жил цөлд амьдарсан.
Энэ таны уншиж байсан хамгийн их урам зориг өгдөг эшлэл мөн үү?
Гэхдээ ингээд дуусгаж болохгүй. Тэр Бурханыг харсан. Энгийнээр бус, харин шатаж буй
бут, хоёр хуваагдсан Улаан тэнгис зэрэг гайхамшгийн үед харсан юм. Эзэнийг харснаар тэр
өөрчлөгдсөн.
Ганцаараа Синаи ууланд гарч Эзэний алдрыг харж байсан (Гэтлэл 33-34). Би Бурхантай
уулзсан бил үү? Олон хүний нүдний өмнө биш, зөвхөн Бурхан бид хоёр. Мосе Эзэнтэй
уулзсанаар түүний царай гэрэлтжээ (Гэт 34:30). Эзэнтэй цагийг өнгөрүүлж,уулнаас бууж
ирэхэд бүгдэд тэр өөр харагдаж байлаа. Бид Эзэнтэй цагийг өнгөрүүлэхэд энэ нь бидний
харагдах байдал, үйлсэд тусгалаа олдог. Эзэний хурц тод гэрэл биднээр дамжин гэрэлтдэг.
Тиймээс ч урьдчилсан шатны тоглолтын үеэр Мосегийн тухай ярих нь бидэнд хүндэтгэлтэй
байдаг.
1.Бид эргэн тойрныхондоо болон тамирчдадаа Бурханы гэрлийг цацруулан харуулбал
ямар байх бол?
2.Эзэнтэй цаг өнгөрүүлэхийн тулд өдөр бүр би юу хийдэг вэ?
3.Нэмэлтээр унших: 1 Хаад 19:11–18; Үйлс 9:1–22; Филиппой 4:11–13
Аав аа, Тантай цагийг өнгөрүүлэхгүй байгаад уучлаарай. Тантай уулзахын тулд
сахилга баттай байхад туслаач. Таныг илүү мэдэж, Таны гэрлийг бусдад түгээхийг
хүсэж байна. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/
Холбоотой төлөвлөгөө

ГЭРЛЭЛТ

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Миний бизнес Бурханых

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Хүлээлт

Бурханы дуу хоолойг сонсох нь

BibleProject | Topa
