FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

ЦӨХРӨЛӨӨС БАЯР ХӨӨР ЛҮҮ
Лес Унрих
Тэр өдөр буюу долоо хоногийн эхний өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс
айснаас үүдээ түгжсэн байв. Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд
—Амар амгалан та нарт байх болтугай гэв. Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар,
хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав. [Есүс] дахиж тэдэнд
—Амар амгалан та нарт байх болтугай.
Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв.
— Иохан 20:19–21
Гурван хоосон загалмай Голготын нүцгэн толгод дээр хайш яйш хэвтэнэ. Наранд хатсан
цус, газар хөдөлснөөс болж эвдэрсэн хад чулуу, шороо, олны хог хаягдал бүгд Есүсийн
цовдлогдсон аймшигт түүхийг өгүүлнэ. Тэд Түүнийг орхиж, дараа нь булшийг нь хоосон
олж, одоо иудейчүүдээс айсандаа хаалга нь түгжээтэй байшинд сууцгааж байв. Энэ
байшинд, Есүс тэдэнд үзэгдэв.
Түүнийг булшнаас гарч ирэхээс өмнө шавь нар юу юу туулсан бол? Тэд итгэл найдвараа
алдаж, цөхрөлөөс болж шаналж байв. Магадгүй Петр, Иаков, Иохан нар Түүнийг дагахын
тулд цэцэглэн хөгжиж байсан загас агнуурын бизнесээ орхисноо санаж байсан байх. Одоо
бол юу ч үгүй. Матай татвар хураах ашигтай бизнест хөл тавьсан байсан ч, Есүсийг дагахаар
бүгдийг орхисон, бүр Есүсийн хүндэтгэлд зориулж найр хүртэл хийж байсан. Гэтэл одоо?
Тэд Түүнд итгэж, Түүнийг дагахдаа бүхнийгээ орхиод явах тийм амархан байсан гэж үү?
Одоо ч хүмүүс итгэл найдвараа алддаг. Есүсийг гэрт орж ирэхэд шавь нар нь Есүс гэдгийг
мэдээд маш их баярлав. Мухардмал байдлын хариулт нь тэдэнтэй хамт байв. Тэр ч бас
бидний мухардмал байдлын хариулт юм. Есүс бол хүн төрөлхтний зүрх сэтгэлийн асуудлын
шийдэл юм!
1.Та аюултай байдалд орж, итгэл найдваргүй болж байсан уу?
2.Та байдаг чадлаараа хичээгээд ч, ямар ч нэмэр алга гэж бодож байна уу?
3.Нэмэлтээр унших: Лук 24: 13–35; 2 Коринт 4
Аав аа, би амьдралынхаа төлөө тэмцэж, урам хугаран, бүтэлгүйтэж, цөхөрч шаналан
Тан дээр ирлээ. Та энд надтай хамт байгаа гэдгийг би мэдэж байна. Та миний асуудал,
урам хугарсан байдлыг шийдэж чадна. Би асуудлаа Танд өгье. Надад хүрч, миний
сэтгэлийг эдгээнэ гэдэгт Танд итгэж байна. Та намайг сэргээн шинэчлээч. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/
Холбоотой төлөвлөгөө

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

BibleProject | Topa

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

ГЭРЛЭЛТ

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Бурханы дуу хоолойг сонсох нь

Миний бизнес Бурханых

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь
